Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Дашдондов.Д

МУСГЗ Дамбийн Дашдондов

Шүлэг яруу найргийн 10 гаруй номоо хэвлүүлснээс “Навчсын дуулал” нь  2006 оны шилдэг номоор, “Бөлбөөхийн аялал” нь “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын уралдааны шилдэг бүтээлээр шалгарч байв. 2013 онд шилдэг бүтээлийн 3 боть “Жигүүрт өдөр”, “Өвгөн шувуу”, “Уулзах юмсан чамтайгаа” номоо хэвлүүлжээ. 

“Үхэхэд нүгэл цайдаг” уянгын драм 2004 он,  “Эрлэгт одохын даваан дээр” уянгын драм 2006 он, “Бөртэ” хөгжимт драм 2006 он,  “Эрх гүнж” хүүхдийн дуулалт жүжиг 2007 он, “Есүхэй” фольк дуурь 2008 он (Монголын анхны фольк дуурь),  “Ану хатан” фольк дуурь 2010 он, “Тэнгэрийн гэрээс” 2012 он бүтээлүүд нь тайзнаа тавигдсанаас “Бөртэ” нь Их Монгол -800-ийн шилдэг бүтээлээр, “Тэнгэрийн гэрээс “ фольк дуурь нь “Сонгодог бүтээл-2012” улсын уралдааны шилдэг бүтээлээр тус тус шалгарчээ. Шүлгээр нь 200 гаруй дуу бүтээгдсэнээс 100 гаруй нь дуулагджээ. Дууны уран бүтээлийн “Бурхан ээж”  2000 он, “Уулзах л юм сан чамтайгаа”  2011 он цэнгүүнээ олондоо толилуулжээ. Шилдэг бүтээл туурвисны учир 2004 онд МЗЭ-ийн шагнал, 2012 онд МУСГЗ цол хүртжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (2)