Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Алтантуяа.Д

Д.Алтантуяа нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн.

- УБТЗ-ын 20-р дунд сургууль 1979 онд

- ЗХУ-ын Ташкент хотын Нэхмэл ба Хөнгөн Үйлдвэрийн дээд сургуулийг инженер механикч мэргэжлээр 1984 онд

- МУИС-ын ХЗДСургуулийг эрх зүйч мэргэжлээр 1997 онд тус тус төгссөн.

Сургуульд орохын өмнө 6 настайдаа уншиж сурсан. Хоёрдугаар ангиасаа роман уншиж эхэлсэн.

Ажилласан байдал: 1987 -1994 он хүртэл Түлш Эрчим Хүч , Уул Уурхайн яамны харъяа Уул Уурхайн Хүрээлэн болон түүнээс салбарласан Эрдэс баяжуулалтын төв, Шороон Орд зэрэг байгууллагуудад зохион бүтээгч инженерээр ажиллаж байв.

1990 онд ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн эдийн засагт нийгэм рүү Монгол улс эргэлт буцалтгүй хөл тавьсанаар шударга ёс хэрхэн үгүй болж, Монгол улсын эдийн засаг, боловсрол, үйлдвэрлэлжилт хэрхэн нуран унаж, залуус арчаагүй худалч, хулгайч, архичид болж эхэлсэн тэр үед ажлаасаа халагдан хууль судлахаар МУИС-т элсэн орсон. Хуулийн мэргэжил эзэмшсэнээр хууль, эрх зүй нь сайхан амьдрал, хөгжлийн гарц биш гэдгийг ойлгож авсан.

Энэ хугацаанд хувийн бизнес эрхэлж, нөхөр, хоёр хүүхдийн хамтаар амдарч байв.

2008 онд Тулуй хааны Сорхагтан хатны бичсэн номуудыг олж уншин, нууцы нь тайлах хүсэлд автан, 2009 онд МНТ-ны нууцуудаас цуврал 1-ийг , 2010 онд цуврал 2-ыг тус тус хэвлүүлсэн.

Зохиолчтой холбоотой номнууд (1)