Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ганбаатар.Я

1959 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төржээ. Зохиолч, орчуулагч.

1992 онд МУИС-ийн хятад хэлний анги төгсөж багш орчуулагч болж сургуульдаа багшилжээ. Бас Германы Гумбольдын их сургуульд зочин багшаар ажиллаж байлаа. Эдүгээ Монголоос БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд ажиллаж байна. Наяад оноос уран зохиол бичиж, хятад хэлнээс орчуулга хийжээ. 2003 онд хятадын сонгодог зохиолын орчуулгаараа МЗЭ-ийн шагнал авчээ. Монголын утга зохиолын судлал, шинжлэл, орчуулгын онол, судалгааны холбогдолтой “Их Нацагийг эргэж дурсахуй”, “Монголын утга зохиол эргэж сэрээсэй, сэрээсэй”, “Орчуулга амаргуй үйл” зэрэг өгүүллүүд бичиж нийтлүүлжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (6)