Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Анатолий Pыбаков

Зөвлөлтийн болон Оросын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Анатолий Наумович Рыбаков нь 1911 онд Чернигов гэдэг газар төржээ. Тэрээр бага, дунд боловсролыг Москва хотын Арбатын гудамжинд орших Хворостовскийн гимназид, харин ахлах ангийн боловсролыг иргэний дайнд оролцогч комсомольчдоос бүрдсэн Остоженкийн үлгэр жишээ сургуульд суралцаж олсон байна. 1930 онд Анатолий Рыбаков Москвагийн зам тээвэр-инженерийн их сургуульд элсэн орж улмаар 1933 оны 11-р сарын 5-нд хувьсгалын эсрэг ухуулга, сурталчилгаа хийсэн хэргээр 3 жил цөллөгдөж хугацаагаа дуусгасан боловч Оросын томоохон хотуудад амьдрах эрхгүй байв. Харин 1941-1945 оны Эх орны дайнд оролцож гавьяа байгуулсны төлөө ялыг нь хэрэгсэхгүй болгож, хожмоо 1960 онд түүнийг бүрэн цагаатгасан юм. Дайны дараа А.Рыбаков уран бүтээл туурвих ажилдаа орон хүүхэд залуучуудад зориулж "Чичлүүр хутга" (1948), үргэлжлэл болох "Хүрэл шувуу" (1956) зэрэг адал явдалт туужууд, "Жолооч" (1950) анхны романаа бичсэн нь 1951 онд Сталины нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Нэгэн еврейн гурван үеийн гэр бүлийн амьдралыг харуулсан "Хүнд элс" гэдэг роман 1978 онд бичсэн, түүгээр нь телевизийн олон ангит кино 2009 онд бүтээсэн. Ер нь Рыбаковын зохиолуудаар бүтээсэн 10-аад уран сайхны кино байдаг. Арбатын хүүхдүүдээр мөн ТВ-ийн олон ангит кино хийсэн буй.  А.Н.Рыбаков 1998 онд Нью-Йоркт нас барсан, Москвад авчирч оршуулсан.

Зохиолчтой холбоотой номнууд (3)