Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Пүрэвсүрэн.Н

1938 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төржээ. Зохиолч, сэтгүүлч. 1960 онд Багшийн сургууль, 1972 онд УБДС төгсөж багш болжээ. 1960 оноос Өндөр-шил сумын бага сургуульд багш, аймгийн эвлэлийн хороо, Улаанбаатар эвлэлийн хороонд зааварлагч, Гуравдугаар дунд сургуульд багшаар ажиллаж байжээ. 1972 оноос Монголын радиод тэтгэвэрт гартлаа сэтгүүлчээр ажиллажээ. Далаад оноос уран зохиол бичиж, найруулал, шог өгүүллэг, шүлэг олныг төвийн хэвлэл, радиод гаргажээ. Хүүхдэд зориулж Бөндөн аварга, Чулуун тоглоом, Монгол ээж хатад, Баян ходоод, Миний төрсөн нутаг”, хошин шог яруу найргийн Нүүдэл Галуу дууриасан хэрээ, Угжны хурга, Уудаггүй архичин, хошин өгүүллэгийн Монголоо алдмар, Хүргэн гуйсан нь зэрэг олон ном хэвлүүлжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)