Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Лоохууз.Ц

Цогт-Очирын Лоохууз 1923 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 1939 онд Санхүүгийн Техникум, 1942 онд Намын дээд сургууль, 1953 онд ЗХУКН-ын дээд сургуулийг төгссөн. МАХН-ын төв хорооны лектор, тасгийн эрхлэгч, Говь-Алтай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд бөгөөд сангийн аж ахуйнуудыг удирдах газрын даргаар ажиллаж байгаад 1964 онд Москвад Темерязовын нэрэмжит Хөдөө аж ахуйн дээд сургуулийн аспирантурт суралцаж эрдмийн цол хамгаалахын өмнөхөн Москвагаам Улаанбаатарт ирж, МАХН-ын Төв хорооны бүгд хурал дээр намын удирдах дээд тушаалтнуудын ажлын арга барил, дутагдлыг ширүүн шүүмжилсний учир “Намын эсрэг бүлгийн толгойлогч” гэж зарлагдан буруутгагдаж шийтгэгдэн, Өвөрхангай аймгийн Сант суманд нутаг заагдан малчин болсон байна. 1965 оны 1 -р сард тэнд очсоноос 1990 оны хавар хүртэл 25 жилийн турш хавчигдан, хяхагдаж явсны зургаан жилд нь шоронд хоригдож, 19 жилд нь нутаг заагдан хатуу мөрдлөг хяналтан дор цөлөгдсөн байна. Гэвч энэ хугацаанд Ц.Лоохууз оюун ухаан, билэг авъяас хүч чадал бололцоогоо дайчлан хувь хүн хэрхэн яаж хөдөлмөрлөж, сурч, ард түмний уламжлалт аргаар үйлдвэрлэл явуулж, арилжаа наймаа хийж амьдарч чаддагийн үлгэр жишээг тодорхой харуулж чаджээ.

Зохиолчтой холбоотой номнууд (3)