Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Хөх дэвтэр хэвлэлийн газар

"Хөх дэвтэр" Хэвлэлийн газар нь 2010 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Захирал: Зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн ОЮУНЧИМЭГ
Редактор: Зохиолч, сэтгүүлч Баасангийн НОМИНЧИМЭД
Зорилго, чиглэл:
- Дэлхийн хүүхдийн сонгодог зохиол бүтээлүүдийг Монголынхоо хүүхэд багачуудад хүргэх, сурталчлах.
-Дэлхийн ард түмнүүдийн шилдэг үлгэрүүдээс дээжлэн Монголынхоо хүүхэд багачуудад хүргэх, сурталчлах.
- Дэлхийн ард түмнүүдийн шилдэг домгуудаас дээжлэн Монголынхоо хүүхэд багачуудад хүргэх, сурталчлах.
- Хорьдугаар зууны дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдээс орчуулан цувралаар хүргэх.
- Монголын түүхийн ер бусын агшнуудын талаар түүхэн роман, туурь, тууж болон уран нийтлэлийн цуврал гаргах зэрэг болно.
Үйл ажиллагаа:
- Дэлхийн хүүхдийн сонгодог 130 орчим зохиолыг орчуулан "ЭРДЭНЭСИЙН САН-108" цувралаар хүргэж байна.
-Дэлхийн ард түмнүүдийн шилдэг үлгэрүүдээс дээжлэн "Дэлхийн шилдэг аж байдлын үлгэр", "Шилдэг баатарлаг үлгэр", "Шилдэг шидэт үлгэр", "Шилдэг сургамжит үлгэр" зэрэг ботиудыг хүргэн толилуулж байна.
- Дэлхийн ард түмнүүдийн шилдэг домгуудаас дээжлэн орчуулаад 10 ботиор хэвлэн гаргахаар бэлтгэж байна.
- Хорьдугаар зууны дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдээс орчуулан 6 цуврал болгон хэвлүүлсэн.
- Монголын түүхийн ер бусын агшнуудын талаар түүхэн роман, туурь, тууж болон уран нийтлэлийн цувралын 2 ном гаргаад байна.

Зохиолчтой холбоотой номнууд (0)