Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Амарзаяа.Э

1980 оны 9 сарын 12 нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Эрдэнэпилийн 2 дах хүү болон мэндэлжээ.  1998 онд нийслэлийн 53 дугаар сургуулийг,  2006 онд “Урлах Эрдэм” дээд сургуулийг дизайнер мэргэжлээр төгссөн. 2010 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “Миний зохион бичлэг” (дунд ангийнханд) тууж 2010, “Цасан Ширхэг” (дунд ангийнханд) тууж 2011, “Гайхамшигт Арал” (дунд ангийнханд) тууж 2012, 2013 онд Номингоо (залуучуудад зориулсан) хайрын тууж, "Миний эзний уушийн газар" хайрын туужуудыг туурвижээ.

Харин одоо залуучуудад зориулсан Аминагийн дурлал хайрын тууж, Бэбэ хайрын тууж хэвлэлтэнд өгөхөөр бэлдэж байна.

2012 оны Утга Зохиолын “Алтан өд” шагналыг хүүхдийн зохиолын төрөлд “Гайхамшигт Арал” туужаараа хүртсэн. Зөвхөн үргэлжилсэн үгийн төрлөөр бичих сонирхолтой, шинэ үеийн монголын уран зохиолын томоохон төлөөлөгч болон гарч ирж байна.

Орчин үеийн залуусын хайр дурлал, үзэл бодол, амьдрал, хүн  хоорондын харилцааны ээдэрсэн үйл явдлыг сонирхолтой хэлбэрээр сэдвээр сонгож бичдэг.

Зохиолчтой холбоотой номнууд (3)