Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Уильям Шекспир

Английн яруу найрагч, жүжгийн зохиолч. Стретфорд хотын уугуул. 1564 оны дөрөвдүгээр сарын 23-нд төрж, 52 настайдаа яг төрсөн өдрөөрөө төрөлх хотдоо нас барсан гэдэг. Сонгодог уран зохиол, театрын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан нэгэн.
Уильям Шекспир зохиол бүтээл туурвихаасаа өмнө 10 жил явуулын театрын жүжигчин байжээ. Түүний жүжгүүдээс “Ромео, Жульетта хоёр”, “Гамлет”, "Отелло”, “Лир ван”, “Макбет”, “Эндүүрлийн тухай инээдэмт жүжиг”, “Зөрүүд хүүхнийг номхотгосон нь”, "Арванхоёр дахь шөнө", “Зуны шөнийн зүүд” зэрэг жүжиг нь гойд алдаршиж, эмгэнэлт болон инээдмийн жүжгийн ноён оргилууд гэгддэг.

Шекспир нийт 37 жүжиг, 154 сонет, хоёр найраглал бичжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)