Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Долгор.Ш

Ширнэндоржийн Долгор 1986 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 1986-1995 он хүртэл БТС-ын “Алдар” спорт хороонд тамирчнаар ажилласан. 1989-1993 хүртэл Хөнгөн атлетикийн шигшээ багт тамирчин байсан. 1989 онд Хөнгөн атлетик, Зээрэнцэг шидэлтээр “Спортын мастер” цол хүртсэн. 1993 онд УБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.1999 онд ТЗУХИ-ийг “Төрийн удирдлагын арга зүйч, менежер”-ээр төгссөн. 2000 онд Удирдлагын Академид “Төрийн захиргааны удирдлагаар магистр” хамгаалсан. 2009-2012 оны ХУИС-ийн Эрдмийн сургуульд Боловсролын удирдлагаар докторантурт суралцсан. 1993 онд Монгол бөхийн зодог шуудагны энгэр задгай болсон домогт үндэслэн “Хэлтгий заяа” уран сайхны кинонд гол дүр Борхүүг бүтээсэн. 1988-2005 оны хооронд зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтээр 14 удаа “Монгол улсын аварга” болж байсан. 2006онд нийт хүмүүст сэтгэлгээний боловсрол олгох зорилготой “Амьдралд биеэ дааж явахад чи юу мэдсэн байх шаардлагатай вэ?”гэдэг анхны номоо хэвлүүлсэн. 2010 онд “Хүн өөрийгөө танихын ашиг хонжоо”, “Хайр ба хариуцлагаас олох ашиг хонжоо”, 2012 онд “Тамирчдын бэлтгэлийн төлөвлөгөөний тэмдэглэл”,“Жудагтай хүний дотоод сэтгэлийн дархлаа нь хүн чанар...” гэдэг номуудыг тус тус хэвлүүлж гаргасан.

Зохиолчтой холбоотой номнууд (3)