Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Мандир.Т

1951 онд Богд Хан уулын хормойд төрсөн. Зохиолч, зураач, түүхч. Аав Рэнцэнгийн Тангад Ховд аймгийн Мянгад сумын Өндөр Хөхий уулын харьяат. Ээж Пүрэвийн Бямба Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд уулын харьяат. 1988-1989 онд “Монголын нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийг хөрөглөж, намтарчилж “Хорин нэгэн зул” хөрөг-таталбарыг “Улаан Од” сонинд нийтлүүлсэн нь 1990 онд “Хорин нэгэн хөрөг” нэрээр ном болж хэвлэгдсэн. “МНТ”-ны үйл явдлаар сэдэвлэн “Сэнгүр горхины өглөө” ном хэвлүүлсэн. Мөн онд “Хосгүй жаран” (Чингис хааны амьдралын товчоо), “Түгшүүрт аялал” тууж, 1993 онд түүх-адал явдлын “Саран зэв” тууж бичжээ. 1992 онд Монголын язгуур улсуудын хил хязгаар, хаадын угсаа залгамжлал, язгуур хаадын хөргийг анх удаа бүтээн шавь Ч.Дунгарын хамт “Ураг-төр” үзэсгэлэн нээсэн. 1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, эрдэмтэн С.Нямзагд нарын захиалгаар Монголын 36 хаан, үүнээс гадна Модун, Таньшихуай нарын хөргийг бүтээж, Монгол Улсын Засгийн газарт хадгалуулсан. 1995 онд уг хөргүүдийг зохиогчийн зөвшөөрлөөр “Монголын Их, Бага хаад, Засаг төрийн тэргүүнүүд” альбом бүтээсэн. Уг цомгийн зургууд түүнээс хойш түүхийн олон ном зохиолд эш болон хэрэглэгдсээр иржээ. 1993 онд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат Дамбажанцан сэдэж санаачилснаар “Хорин нэгэн хөрөг” номынхоо зургуудад түшиглэн “Чингис хааны бүрэн цадиг” хэмээх зургийг бүтээсэн. Энэ зураг Өвөрмонгол, Хөхнуур, Халимаг, Буриадад түгэн тархсан. 1990 онд “Монголын товчоо”-ны чимэглэлийн улсын уралдаанд комплект зургаараа дэд байрын шагнал, 1991 онд сэтгүүлзүйн бүтээлүүдээрээ “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1990 онд “Нүүдэлчдийн түүх” бүтээлээр Улаанбаатар Их сургуульд Магистрийн зэрэг, 2010 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн.

 

 

Зохиолчтой холбоотой номнууд (1)