Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Эрдэнэ.С

Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төржээ. 1955 онд МУИС-ийг хүний их эмчээр төгсч, 1961 он хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаад "Эрүүл мэнд", "Цог" сэтгүүл, "Утга зохиол" сонинд ажиллах болжээ. 1949 онд уран бүтээлийн гараагаа эхэлж роман ,тууж, жүжгийн зохиол болон яруу найргийн номууд хэвлүүлжээ. "Жаргал даахгүйн зовлон" жүжгийн зохиол бичиж "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны зохиол бичилцсэн байна. 1965 онд "Малын хөлийн тоос", "Чулуут голыг цуурай" зохиолоороо төрийн шагнал, 1976 онд "Лодойхүүгийн зан", "Үхэж болохгүй орчлон", "Зохиолч далай хоёрын хүүрнэл" найрууллаараа МЗЭ-ийн шагнал, 1994 онд ардын уран зохиолч цол авчээ. Мөн Сүхбаатарын одонгоор шагнуулсан байна.

Зохиолчтой холбоотой номнууд (0)