Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Үлгэр

Домог үлгэрийн тухай Маш эртний эхэн түрүү цагийн хүн ухамсар сэтгэхүй үг хэлтэй болсноор адгуусан амьтнаас ялгарах болжээ. Тэр цагаас л эргэн тойрны юм үзэгдэл бодол санаагаа нэг нэгдээ дамжуулан ойлгуулж чаддаг болжээ. Ингэж нэг хүний бодсон санасан нь нийтийн хүртээл болж чаддаг болсон цагаас хүмүүс сүргээрээ биш нийгмээрээ аж төрдөг болжээ. Боддог сэтгэдэг болсны улмаас аливаа зүйлийг яаж хийх ямар зорилгоор ашиглаж болох тухай мэдэж ухамсарлаж чаддаг болсон тэр цагаас зөнгөөрөө адгуусны үйлддэг үйлдэл биш харин ухамсарт үйл ажиллагаа хөдөлмөр болжээ. Хүн хэлтэй болсон цагаасаа л аман зохиолтой болсон гэж багцаалдан хэлж болно. Хүн төрөлхтөний хөгжлийн гэнэн балчир үеийн “яагаад” гэдэг асуултанд үнэн зөв шийд гаргах хүмүүсийн танин мэдсэн мэдлэг бодох сэтгэхүйн хөгжил үйлдвэрлэж бүтээх үйлдвэрийн ахиц цөм дутагдаж тийм болов уу гэсэн битүү таамаглал төсөөлж ургуулан бодох нь их байжээ. Иймд эртний хүмүүс хамаг юмны учир шалтгааныг санаагаараа ургуулан бодсоноороо үлгэр домог зохион тайлбарладаг байжээ. Ингэж зохиосноо бодитой үнэн зүйл гэж итгэж байсан. Тийм үлгэр өгүүллэгийн зүйл нь өнөө үед үлгэр гэж нэрлэгдэх болжээ. Домог үлгэрийн аман зохиолын буюу төрлөөс ялгарах тусгай онцлог нь: 1. Хүн төрөлхтний нялх ухамсрын буюу домогийн сэтгэлгээний бүтээл болоход нь 2. Анхны хүмүүсийн танин мэдэх бүх туршлагын илрэл буюу үзэл суртлын нийтлэг хэлбэр хөдөлмөрчин ардын соёлын үр хөрөнгө мөн болдогт нь 3. ШУ-ны хандлагатай урлагийн бүтээл болдогт нь тус тус оршино. Эцэст нь домог үлгэр бол оюуны учир шалтгааныг тайлбарлах гэсэн учир зүйн сэтгэлгээний дэвшилтэт эрмэлзлэлийн тусгал мөн боловч түүнийгээ тухайн хөгжлийн нөхцлийн улмаас “ухамсарлаагүй уран сэтгэмжээр “ хэрэгжүүлсэн зүйл тул өнөөгийн бидэнд урлагийн утга чанартай зүйл юм.

Зохиолчтой холбоотой номнууд (0)