Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Содномдорж.Д

1928 оны 6 сарын 2-нд Хэнтий аймгийн Мөрөн суманд төржээ. Яруу найрагч, хүүхдийн зохиолч. Улаанбаатар хотноо аж үйлдвэрийн тусгай мэргэжлийн сургууль, 1973 онд Москва хотноо А.М. Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курс төгсчээ. Налайх, Улаанбаатарын Төмөр замд ажиллаж байжээ. “ Пионерийн үнэн” сонины сурвалжлагч, МЗ-ийн хүүхдийн номын сангийн захирлаар олон жил ажилласан нь хүүхэд багачуудын амьдралыг судлаж уран бүтээлээ амжилттай үргэлжлүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. 1955 оноос эхлэн зохиол бичих болжээ. Д.Содномдорж бол орчин үеийн Монголын хүүхдийн авьяаслаг зохиолч байв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон бусад медалиудаар шагнагджээ. 1968 онд “Аз жаргалын эрэлчин” жүжгээрээ МХЗЭ-ийн нэрэмжит шагнал тус тус авчээ. Д.Содномдорж хүүхдийн дуурь, дуу, жүжиг, кино зохиол олныг бичсэн юм. Ялангуяа бага насныханд зориулсан шүлгүүд, “ Навсайдамба, түүний нөхөд” найраглал, “ Аз жаргалын эрэлчин”дууны цомнол, “ Чин хүсэл” хөгжимт жүжгийн зохиол, “ Улаан дарцаг” уран сайхны киноны зохиол бичсэн нь монголын хүүхдийн утга зохиолд томоохон байр эзэлдэг юм. “Цэцэгт нугын эрвээхэй ”, “ Учран золгохын ерөөл”, “ Жигмэд Тогмид” хоёр зэрэг хүүхдийн дуунууд нь олон үеийн хүүхэд багачуудад баяр цэнгэл эдлүүлсээр байгаа билээ. Д.Содномдоржийн зохиолуудаас бага, дунд сургуулийн сурах бичгүүдэд орсон байна.

Зохиолчтой холбоотой номнууд (0)