Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Чимэд.М

Яруу найрагч, үргэлжилсэн үгийн болон хүүхдийн зохиолч, сэтгүүлч. Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Чимэд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Сүхийн шандны "Цагаан дэрс" хэмээх газар 1919 онд малчин ард Мөнгөний хөвгүүн болон төржээ. 1925 онд Ардын хүрээнд анх тэнхим байгуулагдсан бөгөөд уг тэнхимд М.Чимэд 1927 онд орж суралцсан. 1933 онд 7-р анги, 1936 онд багшийн сургууль төгссөн. Мөнгөний Чимэд 1934 онд Монголын үндэсний хувьсгалын уран зохиолчдын холбооны гишүүний 35 тоот батлахыг товчооны дарга С.Буяннэмэхийн гарын үсэгтэйгээр хүлээн авчээ. 1936 онд үлгэр жишээ бага сургуульд багшаар, 1936-1938 онд “Залгамжлагч” сэтгүүлийн эрхлэгчээр, 1942 онд ардыг гэгээрүүлэх яаманд байцаагч, хэвлэлийн тасгийн даргаар, 1960 он хүртэл пионерийн ордны хичээл эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад Гэгээрлийн яамнаас Монголын радио телевизийн улсын хороонд шилжин радиогийн редактораар, 1960 оноос 1983 он хүртэл тэтгэвэрт гартлаа ажилласан байна. Уран бүтээлийн гараагаа 1933 онд эхэлж түүнээс хойш 40 гаруй ном бичсэнээс 4 нь сурах бичиг юм. 1979 онд МХЗЭ-ийн шагнал, 2000 онд Нацагдоржийн шагнал хүртсэн. Түүний 1930-аад онд хийсэн бүтээл туурвил нь хүүхдийн зохиол, бага сургуулийн хүүхдийг номд хөтлөх сурах бичиг зохиох гэсэн үндсэн 2 чиглэлтэй байв. Түүний бичсэн зохиол болгон хүүхдийн сонирхлыг татаж 1940-өөд оноос хойш “Цагаан тэмээт Өлзийгөөс эхлээд “Цаатан цамбынх”, “Урцын гэрэл”, “Уулын жаргал” романыг хүртэл өсвөр уншигчдын байнгын эрэлт хэрэгцээ болж байна. Түүний ном болон хэвлэгдсэн бүтээлээс: “Ах дүү гурав” /1946/, “Баяндол баатар” /1947/, Насанхүү/шүлэг найраглал /1959/“, Түүвэр зохиолууд /1969/, “Алтан номын үсэг тууж”/1972/, Урцын гэрэл /роман/1973/, “Түүхээс олдсон хүүхэд”/1978/, “Өгүүллэгүүд” /1980/, “Хуягийн хувь заяа”/тууж/ 1980, Сэтгэлийн нууц” роман /1987/, “Тооройн сүүдэр” /роман/, 1991, “Уулын жаргал” /роман/ 1991.

Зохиолчтой холбоотой номнууд (0)