Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Лев Толстой

Оросын нэрт зохиолч Лев Николаевич Толстой Тула мужийн Ясная Поляна хэмээх эдлэнд төржээ. 1862 онд София Андреевна Берстэй гэрлэсэн тэрээр 13 хүүхэдтэй байв. Тэдний тав нь хүүхэд ахуйдаа энджээ. Хамгийн алдартай хоёр бүтээл болох "Дайн ба энх", "Анна Каренина" роман нь бүх цаг үеийн хамгийн шилдэг романуудын тоонд ороод зогсохгүй реалист утга зохиолын оргил гэгддэг. Хүчирхийллийн бус замаар тэмцэх үзэл санаа нь Махатма Ганди, Мартин Лютер Кинг нарын XX зууны улстөрийн нөлөө бүхий тэмцэгчдэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэрээр Христийн шүтлэгтэй ба хүч хэрэглэхийн эсрэг байдаг байсан. Түүний "Бурхны хаанчлал таны дотор бий" гэсэн бүтээлийн хүмүүст үзүүлсэн нөлөөг Махатма Ганди болон Мартин Лютер Кингтэй зүйрлэж болно. Тэр Астапово галт тэрэгний буудал дээр 1910 онд 82 настайдаа нас баржээ.

Зохиолчтой холбоотой номнууд (7)