Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Бааст.Б

Орчин үеийн Монголын утга зохиолын хүндэт хойморт заларсан буурал бол Бөхийн Бааст гуай билээ. Тэрбээр 1921 оны намар цаг дор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль /1964/-ийг төгссөн. МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ. Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг" /1957/, "Хөөрхөн Баадий" /1959/, "Бушуу туулай" /1967/, өгүүллэг, туужийн "Алтайн цэцэг" /1965/, "Хунгийн дууль" /1970/, "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэнээс гадна "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхэтгэн редакторласан аж. "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1966/, "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ тус тус хүртжээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" /1999/, Монгол улсын "Ардын уран зохиолч" /2006/ хэмээх эрхэм дээд цолыг олгосон байна. Бөхийн Бааст нь Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)