Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Төрбат.Д

Цогтчандмань, одоогийн Сайхан-Овоо сумын нутаг Төгрөг гэдэг газар 1955 онд малчны гэр бүлд төрсөн. Мандалговийн 10 жилийн дунд сургуулийн 7-р анги, Улаанбаатар хотод Барилгын ТМС, МУИС-ийг дүүргэсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. Хугацаат цэргийн алба хаасан. Цагдаа, залуучуудын хэвлэлийн сурвалжлагч, утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, Монголын уран зохиол” хэвлэлийн газрын захирал, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж ирсэн. Багаасаа уран зохиол оролдож Улаан жигүүр, Хүслийн тодотгол, Зүрхний цомнол, Зүрхэн тарни яруу найргийн, Хүн төрхийн унаган чанар, Сайхан төрөхийн зовлон нийтлэлийн ном, Могойн чуулган, Морин зэрэглээ, Хонин холбоо, Тэнгэрийн соёрхол роман, Харц хатан, Амьдралын улаан шугам, Дурлал загварын ордон, Ялагдаагүй ганцаардал жүжиг, Талын урсгал, Ирж яваа цаг, Тэнгэрийн сахил, Алт амилах цаг”, Алиа салбадай, Бүсгүй завилгаа, Харанхуй засаг, Халаасны өрөө, Танихгүй сэтгэл, Шадар ван 1,2, Чин ван Хандддорж” 1,2,3, Бурханы харъяат” кино зохиол туурвин тайз, дэлгэцээр олны хүртээл болгожээ. Монголын уран зохиолын дээж 108 ботийг эрхлэн хэвлүүлжээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, тусгаар тогтнолын сэдвээр хос романаа 2010 онд хэвлүүллээ. Шилдэг бүтээлээрээ 1991 онд МЗЭ-ийн, Могойн чуулган романаараа 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж, 1996 онд яруу найргийн Болор цом наадмын тэргүүн шагналыг хүртсэн. Түүний хөдөлмөрийг төр, засаг өндөр үнэлж Алтан гадас одон, 2007 онд Төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (15)