Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Цэвэгмид.Д

Монголын төр олон нийтийн зүтгэлтэн, дипломатч, зохиолч, амьтан судлаач, анхны гавъяат багш Д.Цэвэгмид нь Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн. Бага дунд сургуулийг орон нутагтаа төгсөж улмаар Москвагийн В.И.Ломоносовын нэрэмжит Их сургуулийг биологич мэргэжлээр төгссөн. Цэвэгмид 1953-1957 онд МУИС-ын ректор, 1960-1962 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, 1962-1967 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд, 1967-1969 онд МУИС-ын ректор, 1962-1972 онд Ардын Их Хурлын дарга, 1972-1987 онд СнЗ-ийн орлогч дарга бөгөөд Соёлын яамны сайд зэрэг алба хашиж байв. Түүнд гавъяат багш (1942), профессор(1957), ШУА-ийн сурвалжлагч гишүүн(1961), Биологийн шинжлэх ухааны доктор(1972), Москвагийн Их Сургууль, Германы Гумбольдтын Их сургуулийн хүндэт профессор(1972), Онц, бөгөөд бүрэн эрхт элчин сайд(1981) цол, эрдмийн зэргийг олгожээ. Цэвэгмид нь Гадаад явдлын яамны орлогч сайд байхдаа 1961 онд БНМАУ-ыг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх бүрэн эрхт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж,(бүрэлдэхүүнд нь Халх гол сумын харъяат, дипломатч, Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн нар оролцсон) ихээхэн хүчин чармайлт гаргаж БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэн юм. Цэвэгмид зохиолчийн хувьд "Хоньчин Найдан" (1935), "Сурагч Ганбат" (1940), "Булшин дээр" (1941), "Алтайд" (1963), "Анхны багш" (1982), тууж, найраглал, роман туурвижээ. Тэрээр өөрийнхөө амьдралын замыг зохиолч хүний ёгт үгээр нэгэнтээ хэлэхдээ: Хулганы гэдэс хагалж эрдэмтэн болж үзлээ. Хувилгаан багшийгаа шоолж зохиолч болж үзлээ гэж бичсэн бол Эр хүний мөрөн дээр Элдвийг үзсэн толгой бий Төрийнхөө далбааг НҮБ-д мандуулж үзлээ Төрийнхөө далбааг Бээжинд шатаалгаж ч үзлээ гэж хошигножээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)