Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Галидас

Түүний намтар нь тэр үеийн бусад зохиолчийнхтой адил тодорхойгүй бөгөөд чухам хэдий үед байсан нь ч утга зохиол шинжлэгчдийн дунд маргаантай байна. Нэг хэсэг нь нийтийн тооллын 1-р зууны үед амьдарч байсан гэж үзэж байхад зарим нь 4-5-р зууны үед Энэтхэгийн умард хэсэгт оршиж байсан Гүпт улсын хүн гэдэг бөгөөд энэ сүүлчийн он нь илүү бодитой гэж үздэг. Намтар нь зөвхөн домгийн чанартай аман яриануудад бүдэгхэн үлджээ. Энэ яриагаар бол Гүптийн нэг хаан Чандрагүнтийн үед амьдарч, тус хааны ордонд байдаг "есөн эрдэнийн нэг" нь хэмээн тооцогдож байсан ажээ. Галидасын намтрыг өгүүлсэн домогт ядуу малчны гэр бүлд төрсөн ээрүү тультраа, мулгуу тэнэг хүүхэд байснаа Гали тэнгэрийн ивээлээр ихээхэн суу билгийг олсон гэж гардаг. Галидаса гэдэг нь Галигийн боол гэсэн үг ажээ. Зохиолд нь төв Энэтхэгийн Аванта мужийн байгаль их гардаг учраас тэнд амьдарч байсан болов уу гэж судлаачид таамагладаг. Мөн Арслан тивийн сувд түүгчид, зүүн Энэтхэгийн дал модод, Гималайн цаст оргил болон хуш мод, Кашмирын тариалан зэрэг өргөн уудам нутаг, зон олных нь ахуй амьдралыг магтан дуулснаас Энэтхэг нутгаар ихээхэн аялсан, энэрэнгүй үзэлтэн, сэтгэлзүйч байсан бололтой.

Зохиолчтой холбоотой номнууд (0)