Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ишданзанванжил.Н

Үсэг ном сургалгүй эгэл балай болговол Үзэлгүй сохор мэт ганц хүчин зарна. Үлэмжид эрдэм номд боловсорвол өөр бусад алинд ч тус буян түгээнэ. Гүнгийн зуугийн гэгээн хэмээгдэх Ишданзанваанжил (1854-1907) шүлэгч бээр "Галын шастир" хэмээх дуулалдаа: Ердийн галаар түлэгддэггүй бүхнийг Билгийн галаар сайтар шатаа... гэсэн нь мөнөөх яруу сайхнаар муу муухайг ялж ертөнцийг аврах тухай өрнийн мэргэдтэй нэгэн зиндаанд хэлсэн үгс болой. Ийн монгол мэргэдийнхээ шарласан шастирын өв санг онгичин, тэднийг өөрсдийг нь нээх, үг сургаалийг нь эшилэн, түгээн дэлгэрүүлэх санаа сэтгэл буй бол сан хөмрөг нь байгаа юм. Дэлхийн удирдагчдын энд тэнд хэлэх үгийг анзаарч байвал үндэснийхээ цэцдийн далайгаас очир алмаазыг нь шүүрдэн авч айлдварынхаа утга чимгийг улам зохистойёо найруулдаг нь ажиглагдана. Манай дээдэс тоон хэлэлцвээс үг, билиг сургаал шарласан судрын хуудас бүрт энэ мэт байх болой.

Зохиолчтой холбоотой номнууд (0)