Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Мягмар.Д

1933 оны 2-р сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Yргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, яруу найрагч. 1955 онд МУИС, 1971 онд Москва хотноо А.М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ. Дунд сургуульд багшилж байснаас гадна сонин, сэтгүүлийн газарт ажиллаж байсан. Алтан гадас одон болон медалиудаар шагнуулжээ. 1949 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Орчин үеийн сэдвээр ихэвчлэн бичдэг. Түүний бичсэн "Газар бид хоёр", "Тээрэмчин", "Тээрэмчний охин" зэрэг тууж, "Нандин эрдэнэ", "Найрын ширээний ууц". "Нэгэн няравын паян" зэрэг жүжиг нь монголын уншигчид, үзэгчдийн талархлыг хүлээсэн байна. Д.Мягмар МЗЭ-ийн шагнал 1964 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал 1973 онд, төрийн шагнал 1983 онд хүртжээ. Тэр "Тугтай чарга", "Yймэрсэн сэтгэл" найраглал "Өгүүллэгүүд","Нийлэх замын уулзварт", "Балын амт", "Нэгэн байшингийн тууж", "Уянгын туужууд", "Цоморлигоо нээсэн цэцэг", "Уянгын арван тууж" ,"Найрын ширээний ууц", "Гудамжны эрдэмтэн", "Цоморлигоо нээсэн цэцэг" зэрэг 20 гаруй ном хэвлүүлжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)