Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Оюунгэрэл.Ц

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд хатагтай Цэдэвдамбын Оюунгэрэл нь 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургуулийг алтан медальтай дүүргэж, 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн. 1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалжээ. 2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн дэлхийн андууд хөтөлбөрт суралцаж, 2011 оны АНУ-ын Эйзэнхауэрийн тэтгэлэгт шалгаран оролцсон байна. Тэрээр олонд танигдсан улс төрч, нийгмийн зүтгэлтэн төдийгүй монголын номын зах зээл дэх шилдэг борлуулалттай номуудын зохиогч юм. Түүний Америкт суралцсан тэмдэглэл /2007/, Нүүдэлчний яриа /2008/, Миний ажлын ноу-хау /2010/ номууд нь англиар ярьж сурах хүсэлтэй хүмүүс, гадаад оронд суралцах оюутан залуус, эх орондоо амжилттай ажиллахыг хүссэн хэн бүхний ширээний ном нь болж чадсан. Мөн Гэрт болсон яриа /2011/ ном нь хүн амын эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Ц.Оюунгэрэлийн бичсэн "Ногоон нүдэн лам" түүхэн роман нь 2008 онд анх олны хүртээл болсноосоо хойш жил бүр шилдэг борлуулалттай номоор шалгарч, уран зохиолын ертөнцөд хамгийн их уншигддаг ном болсон төдийгүй гадаад зах зээл дээр хэвлэн нийтлэгдэхээр бэлтгэгдэж байгаа билээ. Түүний бичсэн "Хотол цагаан"/2009/ радио жүжиг нь олны хүртээл болжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)