Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Өрнө дахины уран зохиол

Өрнө дахины болон дэлхий дахины уран зохиолын хөгжилд 18-р зууны үеэс Францад гарч улмаар Европод дэлгэрсэн Соён гэгээрүүлэгчдийн үе онцгой нөлөөлсөн юм. Францын агуу их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан Вольтер, Ж.Ж.Руссо, Д.Дидро, Монтескье, Германы гарамгай зохиолч И.Гёте, Английн Д.Дефо, Ж.Свифт зэрэг их бичгийн хүмүүс нийгмийн хоцрогдол, бурангуй явдлыг хайр найргүй шүүмжлэн, зохиол бүтээлээрээ оюунаа нийцэт шударга ёс, хүмүүс хоорондын ах дүүсэг харьцаа тогтоох, эрдэм мэдлэг болон түмний дунд түгээхийг уриалж байв. Өрнө дахины болон дэлхий дахины уран зохиолын хөгжилд 18-р зууны үеэс Францад гарч улмаар Европод дэлгэрсэн Соён гэгээрүүлэгчдийн үе онцгой нөлөөлсөн юм. 1789 оны Францын хувьсгалаар эхэлсэн шинэ үе бол чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн харилцаа төлөвшин тогтож хөгжсөн юм. 18-р зууны сүүл хэр, 19-р зууны эхэн үед хуучин, шинэ нийгмийн тогтолцооны зөрчил тэмцэл, мөрөөдөл ба бодит байдлын хоорондын зааг зөрүүг тусгасан романтизмын чиглэл зонхилох чиглэл болж байв. Энэ үед Английн Байрон, Шелли, Францын В.Гюго, Э.Золя, Германы Х.Хайне, Америкийн Ф.Купер, Х.Лонгфелло, У.Унтмен, Оросын А.С.Пушкин, А.С.Грибоедов нар бүтээл туурвилаа бичжээ. 19-р зууны дунд хэрээс бодит байдал, нийгмийн ба нийгэм-бие хүний хоорондын зөрчлийг асар их бөөнтгөн хуримтлуулсан дүр дүрслэлээр зураглан үзүүлдэг реализмын чиглэл ихэд дэлгэрсэн байна. Энэ чиглэлийн том төлөөлөгчдөд Францын Ф.Стендаль, О.Бальзак, Английн Ч.Диккенс, Оросын Н.В.Гоголь, А.Н.Некрасов, А.Н.Островский, Ф.М.Достоевский, Л.Н.Толстой нарыг оруулдаг.

Зохиолчтой холбоотой номнууд (1)