Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ганхуяг.Н

Монголын театр, киноны зохиолч, найруулагч. Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор. Монгол улсын Соёл Урлагийн Их Сургуулийн тэнхмийн эрхлэгч. Тэрээр 1958 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төржээ. 1980 онд Улсын Багшийн Их Сургуулийн кино драмын ангийг Монгол улсын Ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж, Х.Хайнзан нарын удирдлагад жүжигчний мэргэжлээр төгссөн. 1990 онд Беларусийн Урлагийн академийг Я.А.Громовын удирдлагад найруулагчийн мэргэжлээр тус тус төгссөн. 2001 онд "Монголын театрын урлагт найруулах, жүжиглэх ур зүй төлөвшсөн нь" нэг сэдэвт бүтээлээр Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Монголын театр судлал, шүүмж судлалын салбарт нөлөө үзүүлэхүйц судалгаа, шүүмжийн олон арван бүтээлүүд туурвисан бөгөөд хэд хэдэн ном хэвлүүлжээ. Мөн 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, "Ардын хувьсгалын 85 жилийн ой Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн зохиогч, ерөнхий найруулагчаар ажиллажээ. Тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагнал, Пентатоник, Алтан Өд наадмын шагналууд хүртэж байсан бөгөөд 2005 онд Алтан гадас одон, 2009 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор тус тус шагнагдсан юм.

Зохиолчтой холбоотой номнууд (0)