Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Равжаа.Д

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ. Тэр авьяас билгээ түшиж 14 наснаасаа Түвдийн нэрт шүлэгч Гомбо Галданжамцын шүлэг дууллыг сонирхон судалж, Монголын олон хошуу нутгаар жуулчлан явж, түүх соёл, угсаатны зүйн элдэв сонирхолтой зүйл цуглуулж, шүлэг дуу зохиож байлаа. Данзанравжааг монгол, түвд хэлээр нэг мянга шахам шүлэг, дуулал зохиосон гэх боловч өнөө үед 400 гаруй шүлэг зохиол нь баттай мэдэгддэг байна. Олон түмэнд ихэд алдаршсан зохиолын тоонд "Урьхан хонгор","Салж ядах сэтгэл","Сэргэлэн зант Цагаанаа","Духтай хурдан хүрэн", "Ертөнц авхайн жам", "Үлэмжийн чанар","Ичиг ичиг" зэрэг дуу шүлэг нь ордог байна. Данзанравжаагийн сургаалийн шүлгүүдээс хамгийн өргөн дэлгэрсэн нь "Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал" юм. Дулдуйтын Данзанравжаа бол бүгчим нийгэмд сэрүүн салхийг сэнгэнүүлж, нам гүм талд яруу дууг хангинуулж, бүх нойрмог амьдралыг сэргээн долгилуулж байсан авьяас билэг төгөлдөр хүн билээ. Мөн тэрбээр яруу найрагч, зохиолч, шашны томоохон төлөөлөгч, соён гэгээрүүлэгч байлаа.

Зохиолчтой холбоотой номнууд (0)