Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Лигдэн.Б

Лигдэн бол монгол үндэстний алдарт зохиолч юм. Тэрээр 1943 оны 7-р сард Өвөр монголын Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд төржээ. 1952 онд нутгийнхаа нэгэн бага сургуульд орж, залгаад их сургууль хүртэл суралцсан юм. 1969 онд Өвөр монголын их сургуулийн монгол хэл утага зохиолын дээд сургуулиас төгсч, Хөвөөт шар хошууны соёлын ордон, Шилийн гол аймгийн сонины хороо зэрэг байгууллагад олон жил ажилласан байна. 1978 онд Өвөр монголын утга урлагийн холбоонд шилжин ажилласан байна. 1981 онд Бээжин их сургуулийн одоогийн Лю Сюн уран зохиолын дээд сургуульд суралцсан байна. Сургуулиа төгссөний дараа Өвөр монголын утга урлагийн холбоонд хүрч, "Өнөр цэцэг сэтгүүл"-ийн редакторлох хэлтэст өнөө болтол ажиллаж байна. Жараад оны дунд үеэр Лигдэн шүлэг бичиж, уран зохиолын замдаа орсон байна. Түүний бүтээл гэвэл, "Би бол бөөм гал", "Хүний орчлонгийн гурван хоног", "Миний зарлиг" зэрэг зуу гаруй шүлэг бичсэн бөгөөд "Гэрэлт дэн", "Галын магтаал", "Хувилгаан толь", "Гучин гурван алтан үхрийн үлгэр" зэрэг олон шүлгийн түүвэр хэвлүүлжээ. Зохиолч Лигдэн 80-аад оны эхээр өгүүллэг бичихэд хүч сорьж, 1982 онд өгүүллэг "Амьдарлын логик"-оо нийтэлж, амжилт олсны дараа өгүүллэгийн зохион бүтээллэгийн цаг үедээ орж, бас "Муур унасан хулгана", "Гоо сайхны тунхаг", "Халуун үнэсэлт", "Сүх, нохой хүн", "Миний Ишчирэн" болон "81 зайдас" зэрэг өгүүллэгийн түүврээ хэвлүүлсэн байна.

Түүний найраглал "Хувилгаан толь" нь 1981 онд Өвөр монголын өөртөө засах районы уран зохиолын зохион бүтээллэгийн 2-р байранд шалгарч, өгүүллэг "Амьдралын логик" нь 2-р удаагийн бүх орны үндэстний цөөнхийн уран зохиолын зохион бүтээллэгийн шагнал болон Өвөр монголын өөртөө засах районы анхдагч уран зохиолын зохион бүтээллэгийн "Солонго" нэрэмжит 2-р зэргийн шагналыг хүртэж, өгүүллэг "Миний Ишчирэн" нь 3-р удаагийн бүх орны үндэстний цөөнхийн уран зохиолын зохион бүтээллэгийн шагналыг хүртсэн байна. "Сүх, нохой, хүн" гэх тууж нь Өвөр монголын өөртөө засах районы 2-р удаагийн уран зохиолын зохион бүтээллэгийн "Солонго" нэрэмжит 2-р зэргийн шагналыг хүртэж, хүүхдийн уран зохиол "108 туулайн хорго юм уу 8 хэсэг алтан зоос" нь бүх орны багачууд хүүхдийн шилдэг номоор шалгарсан байна. Одоо Лигдэн Хятадын зохиолчидын нийгэмлэгийн гишүүн, Өвөр монголын зохиолчидын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, "Өнөр цэцэг сэтгүүл"-ийн редактороор ажиллаж байна.

Зохиолчтой холбоотой номнууд (1)