Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Цэдэв.Д

1940 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төржээ. Яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, утга зохиол судлаач. 1963 онд МУИС төгсөж, шинжлэх ухааны болон намын байгууллагад ажиллаж байв. 1977-1990 онд МЗЭ-ийн хорооны даргаар ажиллаж байлаа. Бас "Монголын яруу найргийн уламжлал шинэчлэл", "Зохиолчийн урлах эрдэм", "Монголын нууц товчооны бэлгэдэл зүй" зэрэг судалгаааны ном бичиж, хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1956 оноос уран зохиол бичиж, яруу найраг, үргэлжилсэн үгийн олон ном хэвлүүлжээ. 1998 онд Ц.Дамдинсүрэнгийн шагнал, 2006 онд МЗЭ-ийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2007 онд С.Буяннэмэхийн шагнал авчээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)