Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Бунин.И

Бунины бүтээл туурвилын гол сэдэв нь байгаль,эх орон, хүний харьцаа юм. "Би их оросч хүн. Энэ нь цаг хугацааны явцад хувирахгүй" гэж тэрээр ярьдаг байсан гэдэг. Түүний зохиол хоосон чамирхал, чимэглэл, зүйрлэл байхгүй, энгийн хэрнээ яруу, оновчтой хэллэгээр бичигдсэн гэдгээрээ алдартай. Утга зохиолын хэллэгийг яруу байдлыг нь алдагдуулалгүйгээр ингэж хялбарчлах нь гойд авьяас дээр нь хэлзүйг төгс эзэмшсэн хүний л хийж чадах зүйл биз. Оросын найрагчдаас оновчтой дүрслэх чадвараараа Бунинтай өрсөлдөх найрагч байхгүй гэж ч яригддаг. Бунин анх Пушкин, Лермонтовийн зохиолуудаас уншиж уран зохиолын гайхамшгийг мэдэрсэн бөгөөд, Толстой түүний шүтээн нь байсан гэдэг. Эгэл биш энэ хүний амьдралын түүх ч энгийн биш. Язгууртан гаралтай ч ядуу гэр бүлд төрсөн Бунинд эд материалын гачигдал, хувийн амьдрал, хайр дурлалд дахь бүтэлгүйтэл, эх орноосоо дүрвэн гаралт гээд саад тотгор дүүрэн байлаа. Магадгүй бэрхшээл нь их зохиолчийн бие хүнийг бүтээж өгсөн байж ч байж болох. Тэрээр аль нэгэн уран зохиолын урсгал, бүлгэм гэж баригдалгүй тууш өөрийнхөөрөө л явдаг "зөрүүд" хүн байв. 1917 оны Октябрийн хувьсгалыг хүлээж авах боломжгүй гэж үзэн эх орноосоо дүрвэжээ. Харь оронд хэл, соёл, дассан орчин, уншигчид бүгд холдох учир зохиолч хүнд хамгийн хэцүү ч, энэ л үедээ Бунин сор болсон бүтээлүүдээ туурвижээ. Эх орноо санах сэтгэл юунаас ч илүү байсан ч тэр хувьсгалт засгийн газрын араатан авиртай хэзээ ч эвлэрээгүй бөгөөд, хэзээ ч эргэж хариагүй юм. 1933 онд Уран зохилын Нобелийн шагнал аван дэлхийн хэмжээний их зохиолч гэдгээ баталсан бөгөөд энэ шагналыг авсан анхны Орос зохиолч болсон юм.

Зохиолчтой холбоотой номнууд (0)