Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Цэвэгмэд.Г

1934 онд Хан Хэнтий аймгийн Бат-Норов уулын суманд төрсөн. Тэрээр есөн наснаас сум, аймгийн сургуулиудад дараалан суралцаж улмаар 1953 онд Упсын их сургуулийн Мал эмнэлгийн факультетэд элсэн сурч 1958 онд сайн сургуулиа дүүргэж малын их эмч болсноор эрдэм судлал бичиж туурвих их ажилд бие сэтгэлээ зориулсан нэгэн. Г.Цэвэгмэд 1958-1962 онуудад Хэнтий аймгийнхаа Батширээт, Өмнөдэлгэр, Хэнтий суманд болон аймгийн Мал эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад 1962 оноос Улаанбаатар дахь хэд гуравхан эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд тасралтгүй 40 шахам жил ажиллахдаа монгол адууны ям, хулгана яр, сахуу өвчнүүдийг судалж уг өвчнүүдтэй тэмцэх шинжлэх ухаан, технологи, сургалт арга зүйн олон арван бүтээл туурвиж амьдралд нэвтрүүлсэн ахмад, нэрт эрдэмтэн бөгөөд Мал эмнэлгийн ухааны дэд эрдэмтний зэргийг (1972 он), мөн шинжлэх ухааны докторын зэргийг (1987 он), профессор цолыг (1997 он) тус бүр хүртсэн байна.

Энэчлэн дэлхийн болон монгол адууны гарваль, монгол адууны удамшил зүй, анатоми, физиологи, этологи, экологи, ардын үржил селекци, арчилгаа маллагааны евөрмөц биологи оршихуйн онцлог, мөн адууны мах, сүү бусад бүтээгдэхүүний хими, биологийн төгс чанар хийгээд ардын ба төрийн их баяр наадмуудын түүх цадиг түүнийг дагалдсан хууль цааз, хурдан морьдыг тандан таних өвгөд өтгөсийн танин мэдэхүйн мянга, мянган жилийн философи сэтгэлгээ, уяа заслын үндэсний уламжлалт сонгомол технологи түүнд шинжлэхүй ухааны тайлал өгч заан сургаж буйгаас гадна адуу ялангуяа хурдан, хурц морьдод тохиолддог бэртзл гэмтэл, өвчин эмгэгийг эмгүйгээр эмчилж эдгэрүүлдэг ардын арга, технологиос хичээнгүйлэн суралцсан залуу уяач шинжээчдийг хэдэн зуугаар нь төрүүлсээр...

Зохиолчтой холбоотой номнууд (1)