Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Тарва.Д

Д.Тарва нь 1923 оны 8-р сарын 20-нд Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Халхын гол гэдэг газар төржээ. 13 насандаа цэргийн албанд сайн дураар орж 1940 он хүртэл алба хааж байхдаа Халх голын байлдаанд оролцож явжээ. МУИС-ийг 1949 онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх утга зохиолын дээд курсийг 1962 онд тус тус төгссөн. Монголын Зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга, Утга зохиол урлаг сонин, Цог сэтгүүлийн нэгдсэн редакцийн ерөнхий редактороор олон жил ажиллаж ирсэн. Монголын олон одон, медаль, Болгарын Кирилл Мефодийн одон, ДЭТЗ-ийн медалиар шагнуулсан байна. 1940 оноос уран зохиол эхлэн бичих болжээ. Цэрэг эх оронч, Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдал, түүх хувьсгал орчин үеийн сэдвээр зохиолоо голчлон бичдэг. Тэрээр эх орныхоо сайн сайхныг магтан дуулах, дайсныг үзэн ядах үзлээр уншигчдыг хүмүүжүүлэхэд чиглэсэн шүлэг дуу олныг бичсэнийг эмхэтгэж 1947 онд Эх нутгийн төлөө, 1949 онд Дуунууд, Москва Улаанбаатар 1950, Энх тайвны төлөө, Эх орныхоо төлөө зэрэг номууд нь хэвлэгджээ. Д.Тарва яруу найргийн авьяаслаг зохиолч юм. Түүний бичсэн олон шүлэгт ая зохиож, тэдгээр нь нийтэд түгээмэл дуунууд болж дунд сургуулийн сурах бичигт орсон байна. Д.Тарва нь В.И.Ленин, Зөвлөлт Холбоот Улсын ард түмэнд зориулан олон шүлэг зохиол туурвисан. Түүний бичсэн Пискаревын булшнаас олсон найраглалыг орос хэлэнд орчуулж хэвлүүлсэн байна. 1971 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1967 онд Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны шагналаар тус тус шагнуулжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)