Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Нацагдорж.Ц

1945 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төржээ. Зохиолч, сэтгүүлч. 1966 онд МУИС-ийн сэтгүүлчийн анги, 1975 онд ЗХУКН-ын дээд сургууль, 1986 онд ЗХУ-д Нийгмийн ухааны академи төгсчээ. 1966 оноос Мэдээлэл радиогийн улсын хороонд сэтгүүлч, 1975-1976 онуудад Монгол телевизийн орлогч дарга, 1976-1983 онд Намын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, 1983-1993 онд "Утга зохиол" сонин, "Цог" сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байжээ. 1960 оноос анхны өгүүллэгээ төвийн сонинд нийтлүүлж, тууж, жүжиг, киноны зохиол бичиж, тайз дэлгэцнээ гаргажээ. Бүрэн хэмжээний болон нэг бүлэгт жүжгийн зохиол, радио, теле жүжгийн зохиол, найруулал нэлээд зохиожээ. Монголын Радиогийн болон Соёлын Тэргүүний ажилтан цол, 2004 онд "Зарлаагүй дайны оршил" киноны зохиолоороо МЗЭ-ийн шагнал авчээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)