Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Онре Дэ Бальзак

Францын зохиолч жүжгийн зохиолч байв. (1799-1850) Тур хотноо бэл бэнчин багатай нэгэн түшмэлийн гэрт төржээ. Хүү бага насаа эцэг эхээсээ хол өнгөрөөсөн хийгээд балчир үеэсээ л дотуур байранд арван найман нас хүртлээ амьдарч, суралцсан байна. Энэ үеэ хамгийн хүнд хэцүү, гунигтай, гунигтай үе хэмээн дурсаж явжээ. Оноре балчир наснаасаа чөлөөт цагаа номын санд бүтэн өдрөөр ном уншин өнгөрөөж, энэхэн тэрхнийг бичиж эхэлсэн цагаас нь үе тэнгийнхэн нь ирээдүйн зохиолчийг "яруу найрагч" хэмээн хочилж, доог тохуу хийцгээдэг байв. Ёжтой хорон нэр хоч өгөхгүй, түүгээр хэн ч доог тохуу хийхгүй, аливаа, өчүүхэн ч гэм зэмийн төлөө хүйтэн, аймшигт ганцаарчлан хорих байранд хорьж цагдаж чадахгүй тийм алдартай суут хүн болно гэж хүү өөрөө өөртөө амлан тангараглав. Бальзак нэр алдарт хүрч, алдаршив. Өөртөө агуу болохыг амлаж, тэр түүндээ асар шаргуу, заримдаа тамын гэмээр хөдөлмөрөөр хүрсэн юм. Өрөөндөө хаалгаа түгжчихээд, хэдхэн лааны гэрэлд хоногт арван цагаар, заримдаа хорин цагаар хөдөлмөрлөдөг байв. Түүнийг хатуу кофе, гуйвшгүй, гайхалтай шаргуу чанар аварсан билээ. Бальзакийг номоо хэвлүүлж эхэлснээс хойш хэдхэн жилийн дараа түүний шинэ ном гарахыг бүх утга зохиолын Парисынхан тэсч ядан хүлээж, хэвлэлийнхэн асар өндөр шагнал амлан тэдэнд ээлжит сор болсон дээжис бүтээлээ өгөөч гэж гуйдаг болжээ. Түүний зохиосон 100 орчим өгүүллэг, жүжгээс бүрдэх Хүний комеди (La Comédie humaine) бүтээл нь 1815 оны Наполеон Бонапартын уналтын дараах Францын амьдралыг тод томруунаар дүрслэн үзүүлдэг билээ.Нарийн дүрслэл, ямар нэгэн шүүлтүүргүй илэрхийлэл зэрэг онцлогоос нь түүнийг Европын утга зохиол дахь реализмыг үндэслэгчдийн нэг гэдэг. Түүний хэв маяг Марсел Пруст, Эмиль Зола, Чарльз Дикенс, Фёдор Достоевский зэрэг олон алдартай зохиолч болон Фридрих Энгельс зэрэг философичдын бүтээлүүдэд нөлөө үзүүлсэн билээ. Бальзакийн олон зохиол кино болон үзэгчдийн хүртээл болсон. Зохиол бичиж эхлэхийнхээ өмнө нийтлэлч, улс төрч, бизнесмэн, шүүмжлэгч болох гэж оролдож байсан боловч амжилтад хүрээгүй бөгөөд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал нь түүний бүтээлд тусгалаа олсон байдаг. Тэрээр 1850 онд олон жилийн дурлалт бүсгүй Эвелина Ханскатайгаа гэрлэсэн боловч тавхан сарын дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)