Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Итгэл.Б

Улаанбаатар хотод төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Аав ээж нь Архангай аймгийн Их тамир суманд төрсөн. Нөхөр, 2 хүүхэдтэй. Улаанбаатар хотын 24-р сургууль, Москва хотод удирдлагын дээд сургууль төгссөн.  Нийгмийн даатгалын системд ажилладаг.

Түүний анхны ном “Гуалиг оршихуйн нууц буюу ямар нэгэн хориггүйгээр турах нь”  ном худалдаанд гарсан цагаасаа л эхлэн уншигчдын хайр, хүндэтгэл, талархлыг хүлээж чадсан ба “БЕСТ СЕЛЛЕР” ном болжээ. Олон уншигчид уг номын дагуу турж, хүссэн жиндээ хүрч чаджээ.

Харин 2 дахь ном болох “Стрессгүй амьдрах нууц” ном нь түүний нойргүйдэл, илүүдэл жингийн асуудлаас үүсэн гарсан гэдэг. Өдөрт ганц хоёрхон цаг унтах нь түүний хувьд хэвийн үзэгдэл болж, сүүлдээ бүх бие нь шархирч өвдөх, шөнөжин нойргүй байснаар ( тархины эд эс нь гүйцэд амраагүйн улмаас) “толгой тархи нь ч  гүйцэд ажиллахгүй” , уур уцаар ихэсч, амьдрал нь үнэхээр утгагүй санагдах үед тэрээр янз бүрийн бясалгал, шашны урсгалуудтай танилцаж, илүүдэл жин, нойргүйдэлтэй холбоотой ном, бүтээлийг судлах болжээ.  Улмаар өөрийгөө таньж мэдэж, амьдралд юу нь буруу, юу нь зөв болохыг  ойлгосон гэдэг. 

Зохиолчтой холбоотой номнууд (1)