Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Намсрай.Д

1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ. Зохиолч,сэтгүүлч. 1967 онд Цэргийн ерөнхий дээд сургууль, 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1987 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1969 оноос Хөвсгөл аймгийн эвлэлийн хорооны зааварлагч, Сэлэнгийн ажилчны соёлын ордны зураач, найруулагч, ХААДС-ийн лаборант, бригадын дарга нарын курсын мастер багш, Ноосны үйлдвэрийн нэгдлийн намын хорооны зааварлагч, МУЗ хэвлэлийн газрын редактор, Монголын радио, телевизэд редактороор ажиллаж байжээ. Далаад оноос уран зохиолч бичиж, жүжиг киноны зохиол олныг бүтээж, тайз дэлгцнээ гаргажээ. "Утгын чимэг" богино өгүүлэгийн наадамд 1992, 1999 онд түрүүлж, 1989 онд "Тооройн төгөл" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2004 онд "Цэнхэр Сэлэнгэ" романаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авчээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)