Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Эрдэнэбүрэн.О

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. “Номун далай” дээд сургуулийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2009-2010 онд өдөр тутмын “Өглөөний сонин”-ы эрэн сурвалжлах шуурхай мэдээний алба, 2010-2012 онд “Зууны мэдээ” сонины эрэн сурвалжлах шуурхай мэдээний алба, эдүгээ ”ТВ-9” телевизийн нэвтрүүлгийн албанд сурвалжлагчаар ажиллаж байна. “Зун шиг инээд” нөхөрсөг элэглэлийн ном түүний анхны ном билээ. 2011 онд МҮОНРТ-ээс зохион байгуулсан “Шинэ цаг” яруу найргийн реалити шоунд оролцож шилдэг 30 залуу яруу найрагчийн нэгээр шалгарч байжээ. Мөн сэтгүүлчдийн дунд зохион байгуулагддаг шилдэг нийтлэлийн уралдаанд оролцож тусгай болон дэд байрын шагналыг хүртэж байсан. 2013 оны “Ган үзэгтэн”.

“Зун шиг инээд” ном уншигч танд ховорхон инээд, хошин аясыг бэлэглэх болно.

Зохиолчтой холбоотой номнууд (1)