Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Манлайлах урлаг төв

Манлайлах урлаг төв “Бид Монголын хүчийг дэлхийд таниулна” Манай “Манлайлах урлаг төв” нь 2003 оны 11 сарын 23-ны өдөр “Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршал” номыг орчуулж анхны үйл ажилгаагаа эхэлсэн. Тухайн үед өөрсдийн байгууллагыг “GNG буюу Good night Good” нэртэйгээр Б.Сайнбаяр ахлагчийн дор таван хүний бүрэлтхүүнтэйгээр үйл ажилгаагаа эхэлж байсан бөгөөд өдгөө 10 жилийн нүүрийг үзээд байна. 2003 оноос хойш нэг жил зургаан сарын хугацаанд анхны ажил болох “Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил” номоо орчуулж дуусгасан юм. Бид энэхүү номыг Монголын зах зээлд өрсөлдүүлхийн тулд зохиогчийн эрхтэйгээр залуу хүн бүрт урам зориг өгөхийн тулд тухайн үед Интер номын сан, Мир номын сангуудаар худалдаалж эхэлсэн.Удалгүй бидний хийж бүтээсэн ажил үр өгөөжөө өгч тухайн үеийн Бестселлер номоор шалгарсан явдал билээ. Энэ ажлын дараагаас илүү их зүйл бүтээхийн төлөө 2006 оны 12 сарын 15-ны өдөр “Манлайлах урлаг төв” нэртэй төрийн бус байгууллагыг байгуулсан юм. “Манлайлах урлаг төв” байгуулагдах болсон гол зорилго бол Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг илүү их хүсэл тэмүүлэлтэй, нийгмийн үйл ажилгаанд идвэхтэй оролцох чадвартай, мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл тэмүүлэлтэй хүн болж төлөвшөөсэй гэж хүссэний үр дүнд энэхүү байгууллага маань нээгдсэн болно. Тухайн үед “Манлайлах урлаг төв” маань 8 төрлийн үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд үүнээс дурдвал: Оюуны өртөө клуб Сургалт боловсролын баг Уран бүтээлийн баг Төсөл боловсруулах баг Ном орчуулгын баг Эрдэм шинжилгээний баг ПР буюу олон нийттэй харилцах баг зэргээр үйл ажилгаагаа өргөтгөн ажиллаж байлаа. Энэ үед бид уг салбар нэгжийг бие даасан байгууллага болгохыг зорьж ажиллаж байсан билээ. Харин 2013 оны байдалаар бид бүхэн өөрсдийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа бөгөөд бидний урдаа тавьсан зорилго чиг хандлага маань ч илүү өргөн цар хүрээг хамрах болсон.

Зохиолчтой холбоотой номнууд (0)