Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Банзрагч.Л

Эхээс төрөөд хэн нэгэн ламын ч юм уу өгсөн Банзрагч хэмээх бурханы судрын нэрээр нэрлэсэн  би гэдэг хүн хуучны арван зургаадугаар жарны  таван шар мэнгэтэй цагаагчин могой жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны орчим төрсөн гэж ээжээсээ нэг удаа сонсож байсан билээ. Ээж минь он сар өдрийг яг таг оноогүйч ямарч гэсэн ойролцоо хэлсэн биз гэж боддог юм. Тэр 1941 оны үед одоотой адил цаг тоолол гэж юм байсангүй хавар, зун намар өвөл гэдэг дөрвөн улирлын багцаагаар л  ажил амьдралаа зохицуулж явжээ. Хөдөө хонь хурга хариулж, үхэр тугал буцааж явсаар 1949 оны намар Отгон сумынхаа бага сургуульд  орж Дарьсүрэн багшаар “А” үсэг заалган эрдмийн мөр хөөсөн билээ. Гэхдээ сурлага сахилгаар тааруухан байсан учир ангийн дарга ”салаа” Адъяа болон бусад сурлага сайтай хүүхдүүд бид хэдийг ангид үлдээж байгаад л хичээл давтуулна. Манай ангид надтай адил сахилга, сурлага хоёроор дульхан Онхоон,Монтоон гэх хочтой нөхдүүд байх . Мөнч их зогсдог ,орой үлдэж хичээл давтдаг байж билээ. Арай гэж нэг юм 4-р ангиа төгсөөд аймгийн төвд Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуульд орж 1957 онд 7-р ангиа төгсөөд Улаанбаатар хотод очиж Худалдааны техникум ,одоогийн ХҮДС-д орж 1960 онд төгсөөд Завханы Худалдаа бэлтгэлийг удирдах газар хувиарлагдан Чандмань-Өлзийт ,Отгон, Цагаанхайрхан сумдад ажиллаж байсан. 1972 оноос Завханы Усны аж ахуйг удирдах газар бригадын дарга ,тооцооны ня-бо хийж байгаад 1978 онд Сэлэнгэ аймагт шилжин ирж УААУ газарт ерөнхий ня-бо эдийн засагчаар ажиллаад тэтгэвэртээ гарсан билээ.

Зохиолчтой холбоотой номнууд (2)