Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Нямлхагва. П

Пэрэнлэйн Нямлхагва 1975 онд Дундговь аймгийн Хулд сумын нутаг Улаанжирэм гэдэг газар төрсөн. 1992 онд Дундговь аймгийн Хулд сумын 10 жилийн сургууль, 2001 онд Дорно Дахины Гүн Ухааны Дээд Сургууль, 2003 онд Улаанбаатарын Их Сургууль тус тус төгссөн. Философич-багш мэргэжилтэй. 1999 онд “Манагаар чамтай хүүрнэлдэх..”, 2001 онд “Арслан цагаан дарс”, 2005 онд “Зүүдэн бүрдийн аглаг”, 2009 онд “Алтан хагсуурга”, 2010 онд “Өвсвэйн үүдсэн мөртүүд” 2012 онд “Сэрүүн гэрэлт” яруу найргийн ном хэвлүүлсэн. 2005 онд МҮЧЗХ-ны шагнал, 2010 онд С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал, 2011 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн. Хайрын шүлгийн “Цагаан уул”, “Мөнгөн цом”, “Эх орны дуулал”, “Ижий говь” “Тусгаар тогтнолын цом” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн шагналтай.

Зохиолчтой холбоотой номнууд (2)