Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Мөнхтөр. Л

Сэтгүүлч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөр

Говь-Алтай аймгийн Хөхморьт сум. МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Хэл бичгийн ухааны доктор. Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд бүрэн бус дунд сургууль, Архангай аймаг дахь багшийн сургууль, Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн дээд курс, УБИС-ийг монгол хэлний багш утга зохиолын ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.

Хэвлүүлсэн ном: “Адуун зүсмийн уул” /1994/, “Морин уул” /1995/, “Хийморь уул” /1999/, “Нутгийн зам” /2004/ “Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга бүтэц” /2003/ “Хөхморьт бага толь” /2004/ “Ургадаг алт” /2005/ , “Ургадаг алт”-2 /2008/ “Ургадаг алт-3” /2009/, “Зөөлөн зөөлөн замбуулин” /2009/ “Холын тэнгэр” /2010/ “Ургадаг алт-4” /2011/, “Ургадаг алт-5” /2012/,

Шагнал: 1988, 1989 онд Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд алтан медаль 2003 онд МСХ-ны “Ган үзэгтэн” 2005 онд Хэвлэл мэдээлийн тэргүүний ажилтан 2004 онд “Морин хуур” наадмын олны таашаалд нийцсэн шилдэг дуу номинацийн тэргүүн байр 2005 онд Хайрын дууны “Хонгор зул” наадмын тэргүүн байр 2006 онд “Алтан өд” шагнал 2006 онд Цагаан лавай шилдэг дуу шалгаруулах уралдааны тэргүүн байр 2006, 2011 онд “Радиогийн шилдэг сэтгүүлч” 2007 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 2009 онд Чадраабалын Лодойдамбын нэрэмжит шагнал.

 
Зохиолчтой холбоотой номнууд (8)