Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Монгол тэмүүлэл

2008 оны 4 дүгээр сараас “Монгол Тэмүүлэл-Сайхан Монгол Орон” ТББ бие даан байгуулагдаж, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэл ХҮНИЙ ХӨГЖИЛ-д үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Бидний зорилго бол даяаршилын энэ үед дэлхий ертөнцийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхахдаа хүн төрөлхтний түүхэнд хувь нэмрээ оруулсан өвөг үндэстэн болох “Монгол” гэсэн өөрийн өнгө төрх, уламжлал заншил, дархлаа, мөн чанараа хадгалан үлдэж, түүн дээрээ орчин үеийн техник технологийн өндөр хөгжлийн нөлөөллийг найрсуулан авч явж чаддаг сайхан монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд оршиж байна. Өнөөдөр Монголд авилга хээл хахууль, шударга бус явдал газар аваад байна гэж ихээр ярьдаг. Нэгэнт муу зуршил, буруу үйлдэлд автсан хүнийг засч хүмүүжүүлэх гэж цаг, мөнгө, хүч зарж байхын оронд ерөөсөө муу зуршил, буруу үйлдэлд автахгүй, авилгал авдаггүй хүнийг бүр эхийн хэвлийд байхаас эхлээд гэр бүлд, цэцэрлэгт, дунд сургуульд, их дээд сургуульд, нийгэмд монгол ухаанаар хүмүүжүүлэн төлөвшүүлэх нь нэн чухал байна. Өнөөдрийг хүртэл бид энэ хүрээнд Сайхан монгол хүнийг төлөвшүүлж, хөгжүүлэх, сайхан монгол гэр бүлийг бэхжүүлэх чиглэлд олон ажил зохион байгуулсан. Эдгээрээс цухас дурдвал, UBS болон Боловсрол суваг телевизээр “Монгол тэмүүлэл” цуврал нэвтрүүлэг, “Монгол ухаанаар хөгжихүй” теле цуврал лекцийг олон түмний хүртээл болгосон. Монголын гэрэлт ирээдүй болсон сурагч багачууд, оюутан залуусын дунд хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан, эх орноо, байгаль дэлхийгээ хайрлах ухамсартай амьдрах оролцоог дэмжсэн сайн дурын үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлсэн, эх орныхоо нэрийг мандуулсан, Монголын бахархал болсон үе үеийнхэнтэй хүндэтгэлийн уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол тэмүүлэл-эмэгтэйчүүд” аян өрнүүлэн ажилласан. Энэ мэт олон ажил санаачлан өрнүүллээ. Монголчуудын хөгжлийн төлөөх оролцоог дэмжих гэдэг утгаараа “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” гэдэг санаачилга өрнөсөн. Нийт ард түмний хөгжлийн оролцоог яаж идэвхжүүлэх вэ гэдэг дээр тэмүүлэлтэй амьдарцгаая гэдэг хөшүүргийг хийж байгаа. “Монгол тэмүүлэл” гэдгийг их энгийнээр, товчхоноор илэрхийлэх юм бол ерөөсөө эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхны төлөө хүн бүр хүчин чадлаа шавхан, бодитоор хувь нэмрээ оруулъя гэсэн санаа юм. Иймээс бид цаашдын үйл ажиллагааныхаа уриаг “Сайн үйлс бүтээж сайхан амьдарцгаая” гэж гаргасан. Энэ нь хүн бүрийн сайн үйлсийн хувь нэмрээр хөгжин цэцэглэсэн, хүн бүрийн сайхан хүсэл тэмүүлэл биелдэг тийм сайхан орчин бол сайхан Монгол орон байна гэсэн агуулгатай юм. “Монгол тэмүүлэл”–д монгол хүн бүрийн оролцоог дэмжих олон талт ажил хийхээр зорьж төлөвлөж явна. Энэ ажилд манай байгууллага зөвхөн цөм хэсэг л байна. Үүнд ард түмэн, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын нэгдмэл оролцоо зайлшгүй шаардлагатай юм. Энэхүү сайн санааны эх оронч үйлст монголын иргэн бүр, эвсэл хөдөлгөөн, иргэний нийгмийн бусад байгууллагууд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийнхэн бүгдээрээ нэгдэн, Монгол тэмүүлэлтэй, ёс суртахуунлаг, бүтээлч иргэн, хамт олон, гэр бүлийг төлөвшүүлцгээе. Миний, бидний, манай гэсэн эх оронч оргилуун тэмүүлэл бол Монгол хүн бүрийн сэтгэлийг эзэмдэн, бүтээж бий болгох урам зориг, эрч хүч, хөг айзам нь болж байх болтугай.

Зохиолчтой холбоотой номнууд (0)