Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Лхагвасүрэн.Ба

МУСТА Батын Лхагвасүрэн

Б.Лхагвасүрэн нь Архангай аймгийн Мөрөн сумын уугуул. Эх барих бага эмч, философич мэргэжилтэй. Тэр 1970-аас оноос утга зохиол бичиж анхны шүлэг нь 1970 онд "Улаанбаатарын мэдээ" сонинд, "Гуравдахь уулзалт" тууж нь "Иог" сэтгүүлд нийтлэгдэж, хожим анхных нь ном болж 1984 онд хэвлэгдсэн байна. Тэр 1990-ээд оноос үргэлжилсэн үгийн төрлөөр дагнан бичих болжээ. "Хөх тэнгэрийн хар толбо" өгүүллэг нь 1995 оны шилдэг өгүүллэгийн "Утгын чимэг" наадамд 102 зохиолчийн 126 өгүүллэгээс III байранд шалгарч, 1997 онд түүний бичсэн "Еэ еэ бөө вөө, Шар Будаа"хүүхлийн зохиолоор бүтээсэн бүрэн хэмжээний уран сайхны кино нь тухайн оныхоо "Гоо Марал"-ын найруулагчын шагналыг хүртжээ. Япон улсаД байдаг Дэлхийн номын төвд түүний "Сэлүүн орчлонгийн сиймхий" роман, "Товуудай хүү" үлгэр, "Дүрсгүй Бул" хүүхдийн туужийн ном нь тавигдсан юм. "Ээжийн минь үнэр" номыг нь Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамнаас "2004 оны Улсын санд хадгалах ном"-оор шалгаруулжээ. АНУ-д төвтэй Дэлхийн Хүүхлийн Зохиолчдын холбооны гишүүн зохиолч юм. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Монголын Зохиолчын Эвлэлийн шагнал, 2008 онд Монголын утга зохиол судлалын төвөөс зарласан хүүхдийн хошин өгүүллэг шалгаруулах уралдааны тусгай шагналыг хүртсэн. Улс тунхагласны 50, 60 жилийн ойн медалиар шагнагдсан. 2009 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас "Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнасан.

Зохиолчтой холбоотой номнууд (1)