Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Оюунгэрэл.Г

ГОМБОСҮРЭНГИЙН ОЮУНГЭРЭЛ
Төрсөн он: 1959 онд 8 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд, 4 дэх охин болж төрсөн.
Эцэг, эх: Аав Цэрэннамжилын Гомбосүрэн, багш мэргэжилтэй,  ээж Маадоржийн Банзрагч, эмч мэргэжилтэй.
Төгссөн сургууль: 1977 он, 10 жилийн лаборатори 1-р дунд сургууль
1984 он, Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн химийн факультетийг химич-судлаач мэргэжлээр,
1983 онд Москвагийн УИС-ийн дэргэдэх Марксизм-ленинизмийн дээд сургуулийг улс төр судлаачийн мэргэжлээр,
1988 онд Монгол Улсын Их сургуулийн Гадаад хэлний дээд сургуулийн англи хэлний 2 жилийн  курс
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
1993 онд Тайландын Засаг захиргааны удирдлагын хөгжлийн дээд сургуулийн засгийн газрын бүтэц, төрийн удирдлагын курс, 2008-2012 онд Швейцарын Краутхаммерийн Их сургуулийн манлайлал, удирдлагын курсийг тус тус төгссөн.
Хөдөлмөрийн үйл ажиллагаа:
1984-1989 онд Дээд, тусгай дунд боловсролын улсын Хороо, Шинжлэх ухаан, техник, дээд боловсролын улсын Хороонд эрдэм шинжилгээний ажилтан,
1989-1990 онд Улаанбаатар хотын Намын Хороонд зохион байгуулагч, 1990-1993 онд Сайд нарын Зөвлөл, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Засаг захиргааны Яамны Төрийн албаны боловсон хүчний хэлтсийн ажилтан,
1993-1995 онд “НИК” Концерний Ерөнхий хэлтсийн дарга, “НИК-Тээвэр” ХХК-ийн захиргааны менежер,
1996-1999 онд “ТACIS” төслийн орчуулагч,
2000-2012.04.21 хүртэл Шведийн “Орифлэйм” компаний Ерөнхийлөгч цолтноор тус тус ажилласан.

Зохиолчтой холбоотой номнууд (3)