Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Дагмидмаа.Ч

Ч.Дагмидмаа

Чермоны Дагмидмаа Хөвсгөл аймгийн Цагаан¬-Уул сумын нутагт 1979 онд төрсөн. Ч.Дагмидмаа дунд сургууль, ГХДС ,Солонгос хэлний оройн ангийг тус тус төгссөн. Магистр. Англи хэлний орчуулагч ,хөтөч мэргэжилтэй. Англи, Солонгос ,хэлтэй. Шатрын спортын мастер. МЗЭ-ийн гишүүн зохиолч , яруу найрагч Ч.Дагмидмаа “Дэлгэр мөрөний үдэш”, “Сарны халуун” ,”Хөл нүцгэн шувууд”, “Нууранд хоносон сар”, “Нар ачсан тэмээ”, “Усны сар” зэрэг яруу найргийн ном, “Цагаан Уулын цагаан түүх”, “Босоо хийморь” ,” Ногоон дотортон” , “Эмэгтэй хүн “ зэрэг түүх, нийгмийн хамтарсан бүтээлүүд англи болон монгол хэл дээр бичиж туурвисан. Мөн “ Ертөнцөд наран жаргахгүй”, “Зургаан шөнө “зэрэг номыг монгол хэл дээр орчуулсан . “Нар ачсан тэмээ” яруу найргийн ном болон “Нурман дээр бичсэн дууль” шүлэг нь англи, солонгос, япон хэл дээр хэвлэгдсэн. 2011 онд МЗЭ- ийн Г.Сэр -Одын нэрэмжит шагнал хүртсэн.

Зохиолчтой холбоотой номнууд (2)