Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Түмэнбаяр.Ц

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч ЦЭРЭНТУЛГЫН ТҮМЭНБАЯР “Цог” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн.      уран бҮтээлийн жагсаалт  

1.ХЭВЛҮҮЛСЭН НОМ  уран зохиол  

• “Хараацайн жигүүр” яруу найраг     1985

• “Толгодын шивнээ” өгүүллэг            1987

• “Удган” өгүүллэг                             1993

• “Мэргэнд буусан чоно” өгүүллэг       1999

• “Өнчин чавхдас дуулдаггүй” өгүүллэг  2001

• “Өндгөн чулууны домог” англи, монгол хэлээр 2001

• “Согоо суман” өгүүллэгийн түүвэр             2005

• “Тэнгэрийн зүүд” яруу найргийн ном           2005

• “Шөнийн танго” өгүүллэг  2007 он “Нар хурайлсан хийморь”                     

2008 “Дөргөнэ хатны алтан зоос” өгүүллэгийн ном 2012

Бусад хэлбэрийн -       “Монголын дэд бүтэц”        2005

-“Электрон сэстгүүл зүй” гарын авлага 10 х.х    2010

- Өндөршилийн сургууль 15 хэвлэлийн хуудас     2010

- Дундговь аймгийн толь 120 хэвлэлийн хуудас   2011  

2. ДЭЛГЭЦЭНД ГАРГАСАН КИНО

• “Тэнгэр мэднэ” бүрэн хэмжээний уран сайхны 1999

• “Цагаан сүүний домог” бүрэн хэмжээний уран сайхны кино                   

МҮОНТелевизтэй хамтарч                                                                                           

2000 -“Нүцгэн натур” бүрэн хэмжээний уран сайхны кино 2008

-“Хурдан том болмоор байна” уран сайхны кино  МҮОНТелевизтэй хамтарч 2011  

3. ЖҮЖИГ • “Мэргэнд буусан чоно”                    телевизийн болон тайзны анхны модерн бүжгийн жүжиг  МҮОНТелевиз  2003

• “Өндгөн эс” радио жүжиг                                                               2004

• “Буцах тийзгүй аялал” радио жүжиг                                                2006

• “Миний бяцхан зоргол” хүүхдийн бүжгэн жүжиг /Дорнод аймаг/ 2008 он

• “Дурлалын манан” байгаль дээрх модерн бүжиг                 2005 он

- “Шинэ жилийн цагаан шөнө” радио жүжиг                           2010 он

-Тусгаар тогтнолын төлөө” телевизийн 3 ангит жүжиг МҮОНТелевиз            2011 он

- “Мөрөөдлийн үзэг” Улаанбаатар чуулга  МҮОНТ-тэй хамтарч                    2012 он

-“Улсын цол Монгол”  3 ангит телевизийн жүжиг МҮОНТелевиз        2013 он

4. Дуу:            

* “Хэний хүүхэд вэ” Улаан бүч чуулга /Эрдэнэсүх/            

* “Андуурсан сугалаа”  Х.Энхбаяр /хөгжим/            

* “Цоожтой хаалга” Улаан бүч чуулга /Эрдэнэсүх/            

* “Хагацаж чадахгүй сэтгэл” /Энхбаяр/ Поп Сарантуяа дуулсан            

* “Цэцэг бүхэнд дуугаа дууллаа” /УГЗ Д.Баттөмөр/ Туяа дуулсан            

* “Мартаж чадахгүй хайр” /Өлзийбаяр/ Болормаа дуулсан            

* “Намар оройн дуу” /Шонхор/ Сэлэнгэ дуулсан            

* “Сэтгэлийнхээ үгээр шаглалаа” /Ганбаатар/ Ариунбаатар дуулсан гэх мэт 20 гаруй дуу  

5. ОРОЛЦСОН УРАЛДААН ТЭМЦЭЭН: 1990 онд

Төмөр замчдын тухай кино зохиолын уралдаанд 1-р байр 1993-1998 онд

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд 2-4-р  байранд 5 удаа орсон. 2003 онд

Соросын сангаас зарласан уран бүтээлийн тендерт

“Мэргэнд буусан чоно” үндэсний балет шалгарч санхүүжилт авсан.  2005-2013 онд

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд 2-5 байр 8 удаа  2006 онд

“Шувуун саарал” богино өгүүллэгийн наадамд шагналт байр

УБ хотын 365 жилийн ойн богино өгүүллэггийн уралдаанд 1-р байр

“Цангасан морь” богино өгүүллэгийн уралдаанд 2-р байр 2003 онд 2001-2006 он хүртэл

“Алтан өд” оны шилдэг бүтээлд жил дараалан шалгарч оролцсон. 2007 онд

“Удвал сан”-гийн нэрэмжит шагнал хүртсэн 2008 онд

“Шувуун саарал” өгүүллэгийг уралдаанд шагналт байранд орсон. 2008 онд

Эрдэнэтээс зарласан уралдаанд 2-р байр эзэлсэн 2010 онд

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас зарласан хүүхдийн киноны шилдэг зохиолын тендерт шалгарсан

“Хурдан том болмоор байна” зохиол 2012 онд

БСШУЯ-наас зарласан хүүхдийн жүжгийн зохиолын уралдааны тендерт шалгарсан

“Мөрөөдлийн үзэг” хүүхдимйн жүжиг  

5. ГАДААД ХЭЛЭЭР ОРЧУУЛАГДАН ХЭВЛЭГДСЭН БҮТЭЭЛ   1. “Хүлэг”, “Хүүдээ”, “Анхны цас” зэрэг арав гаруй шүлэг /орос хэлээр, “Голоса Молодых проза” Монголын уран зохиолын номын сан цуврал. Москва.1988 2. “Хилэнцэт хорхой” өгүүллэг “Монголика” V. 2001. Санкт-Петербург /орос хэлээр/ 3. “Уралын тэс мод” өгүүллэг “Монголика” III. 2007. Санкт-Петербург /орос хэлээр/ 4. “Монгол гэр”, “Нүүдэл” зэрэг 10-аад шүлэг  “Монголика” II. 2006. Санкт-Петербург /орос хэлээр/ 5. “Нүцгэн натур” өгүүллэг /Солонгос хэлээр. Сөүл. “Монголын орчин үеийн уран зохиол” эмхэтгэлд 2005 он/ 6. “Мэргэнд буусан чоно”, “Өндгөн чулууны домог”, “Нүцгэн натур”, “Цагаан сүүний домог”, “Шөнийн серенада” зэрэг арав гаруй өгүүллэг /англи хэлээр, “Өндгөн чулууны домог” номонд, “Дэлхийн Монголчууд”, “Mongolia today” quarterly magazine-д хэвлэгдсэн. 7. “Ертөнцийн гурав байгальтай холбогдох нь” судалгаа. / Монгол, англи хэлээр. “Яруу найраг сэтгэлийг ариусгахуй” Дэлхийн яруу найрагчдын их хурлын илтгэлүүд. Эмхэтгэл. 2006 он Улаанбаатар/  

6. АВСАН ШАГНАЛ:

• 1998 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал хүртсэн

• 2004 онд Шилдэг бүтээл туурвисан учир Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн

2006 онд “Согоо суман” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн.

2008 онд Удвал сангийн нэрэмжит шагнал

2009 онд С.Буянэмэхийн нэрэмжит шагнал

2009 онд Алтан гадас одон

2011 онд оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал  

7. СУДЛАГДСАН БАЙДАЛ:

• Д.Сампилдэндэв “Орчин үеийн яруу найрагт хийсэн ажиглалт Ц.Түмэнбаяр, Б.Энхтуяа нарын “Хараацайн жигүүр ном”-ын тухай 1988 он “Улаанбаатар” сонин

• Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор А.Гроховский “Цагаан сүүний домог” өгүүллэгийн тухай /”Утга зохиол урлаг” сонин 1996 он

• Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхмийн дэд доктор П.Петрова “Ц.Түмэнбаярын сэтгэл зүйн үргэлжилсэн үгийн зохиол”  илтгэл Дорно дахин судлалын олон улсын 37 дугаар их хурал 2004 он Москва

• Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор И.Регина “Удган модны тавилан буюу Тангуд удганы хувь заяа” /”Цог” сэтгүүл 2002 он/

• Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор П.Петрова “Монголд ээжийнхээ тухай дуулаагүй яруу найрагч байхгүй” /”Утга зохиол, урлаг” сонин 2001 он/

• Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор П.Петрова “Удган өгүүллэгийн үг, найруулгын онцлог” сургалтын материал “Санкт-Петербургийн  их сургуулийн дорно дахины хүрээлэнгийн монгол судлалын тэнхмийн хичээлийн хөтөлбөр”

• С.Эрдэнэ “Үүлэн чөлөөний наран бус аа” “Мэргэнд буусан чоно” номын оршил

• Доктор Д.Галбаатар “Богино туульсийн шинэ хатан хаан” судлагааны материал 2005 он *Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор П.Петрова “Ц,Түмэнбаярын зохиолын эмэгтэй баатруудын хувь заяа” Алс дорнодын утга зохиолын симфозуми дээр тавьсан илтгэл 2006 он

• Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор П.Петрова “Нүүдэлчний сэтгэлгээний уран зохиол”

• М.Болормаа: “Ц.Түмэнбаярын богино өгүүллэгийн туурвил зүйн онцлог” бакалаврын ажил гэх мэт. О.Содномпил “Түмэнбаяр бүсгүйн гоёл” /“Согоо суман номын өмнөх үг” 2005/ О.Содномпил “Нар хурайлсан хийморь” /”Нар хурайлсан хийморь” номын оршил 2008/ Г.Мөнх-Оргил “Ц.Түмэнбаярын буюу хувь заяаны мэнгэ” судалгааны өгүүлэл 2011 он          

Зохиолчтой холбоотой номнууд (6)