Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Эрхэмбаяр.Б

Б.Эрхэмбаяр нь Худалдаа хөгжлийн банкны гадаад бизнес харилцааг хариуцсан Олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирлаар ажилладаг. 2002 онд Стокгольмын их сургуулийг Нийгэм, эдийн засгийн ухааны магистр цолтойгоор төгссөн. Тэрээр өөрийн чөлөөт цагаараа асуудал дэвшүүлсэн нийтлэл, өгүүлэл ялангуяа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлаар голлон бичдэг. 2001 онд “Миний мэдэх Швед орон” Өдрийн сонин Ням гарагийн дугаар 2007 онд Өнөөдөр сонинд “Эрэгтэй хүн ажилд авна”, “Монголын боловсролын системийг сайжруулах нь” зэрэг асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд нийтлүүлж байсан. Мөн утга зохиол сонирхон богино хэмжээний өгүүллэгүүд бичиж www.orloo.info цахим хуудас дахь зохиогчийн булан болон erkhembayar.blogspot.com цахим хаяг бүхий өөрийн блог хуудсаар дамжуулан уншигчиддаа хүргэдэг байна. Эдгээр өгүүллэгийн түүврээс бүрдсэн шинэхэн номоо тун удахгүй уншигч та бүхэнд өргөн барих гэж байна. Эрхэм та энэ номын талаар санал, сэтгэгдлээ facebook.com/baltsukh.erkhembayar болон twitter.com/berkhembayar цахим хаягуудаар ирүүлбэл бид талархан хүлээн авах болно. Зохиогчоос: Өнөөгийн нийгэмд ялангуяа Монголын нийгэмд бүсгүй хүний гоо үзэсгэлэнг авч үзэхдээ хэтэрхий нэг талыг барьж зөвхөн гадаад өнгөн талын сайхныг бахдан сайшаах байдал нэлээн түгээмэл байна. Нийгмийн нийтлэг хандлага ийм байгаа нөхцөлд монгол эмэгтэйчүүд ялангуяа залуу бүсгүйчүүд хэтэрхий өнгөн талын хэлбэрээр хөөцөлдөх түүнээсээ болоод амьдралдаа алдах явдал их байна. Мөн нөгөө талаар царай зүсээрээ гоо сайхан төрөөгүй олон эмэгтэйчүүд энэхүү нийгмийн өрөөсгөл чиг хандлагаас болж өөртөө итгэл алдах улмаар цаашлаад амьдралд итгэл алдарч байдаг нь нууц биш. Миний бодлоор төгс сайхан эмэгтэй гэдэг ойлголтод эмэгтэй хүний дотоод гоо сайхан илүү ач холбогдолтой гэж боддог. Иймд би энэхүү номоороо бүсгүй та байгалиас ямар ч царай зүстэй төрж болно, харин түүнээс шалтгаалж сэтгэлээр уналгүйгээр өөрийнхөө дотоод гоо сайхныг нээн төлөвшүүлэх буюу өөрийгөө боловсруулж, зөв амьдралын хэвшлийг өөртөө бүрдүүлж, зорилго тэмүүлэлтэй амьдарч чадвал сайхан төрөх буюу сайхан эмэгтэй хүн байх эсэх нь зөвхөн өөрөөс тань хамаардаг хэмээх санааг охид бүсгүйчүүддээ хүргэхийг зорьсон билээ. Ном маань олон эмэгтэйчүүд түүний дотроос амьдралын мэдлэг, туршлагаар дутмаг залуу бүсгүйчүүдэд ухаарал хайрлаж, амьдралаа гэрэл гэгээтэй өөдрөг байлгахад бага ч атугай хувь нэмрээ оруулах болтугай. Сайхан төрөх зөвхөн таны санааных

Зохиолчтой холбоотой номнууд (1)