Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

"Ногоон ирээдүй - Хүүхдийн оролцоо" төсөл

“Зориг” сан нь “Байгаль орчны манлайлагч" хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг юм. 4 дэх жилдээ зохион байгуулж буй 2014 оны “Байгаль орчны манлайлагч" хөтөлбөрт оролцогч "Ногоон ирээдүй - Хүүхдийн оролцоо" төслийн багийн залуучууд “Цэлмэг, Цэнгэг, Цэвэр гурвын аялал” нэртэй хүүхдийн комик номыг туурвин, бүтээлээ хүүхэд багачуудад хүргэж байна. Эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээ, байгаль орчинтой зөв харьцах дадал, зуршлийн суурь нь хүүхэд насанд бий болдог. Иймд бага насны хүүхдүүдэд байгаль орчныг танин мэдэх хүсэл сонирхлыг төрүүлэх, өдөр тутмын үйлдэл нь байгалийн нөөцийг зохистой ашиглах, хайрлан хамгаалахад чиглэгдсэн дадал, зуршилтай болгох, байгаль хамгаалалд багачууд юу хийж чадах вэ? гэсэн ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор энэхүү комикс номыг бүтээсэн болно. Комикс ном нь Байгаль Хамгаалах Сангын санхүүжилтээр бүтсэн бөгөөд хүүхэд багачуудын гар дээр үнэгүй хүрэх юм. Номын агуулга нь үлгэрийн орны шидэт баатрууд дэлхийн хүүхдүүдийн уйлахыг сонсоод учрыг олж мэдэхээр үзэсгэлэнт байгальтай Монгол орныг зорин ирснээр аялал эхэлнэ. Тэдний аялалд цөлжилт, гол нуурын усны бохирдол, хог хаягдал, ойн хомсдол зэрэг олон олон асуудлууд тулгарах хэдий ч үлгэрийн орны баатрууд маань өөрсдийн ид шидийн хүчээр байгаль дэлхийг аварна. Ингэж явсаар аялалын явцад үлгэрийн орны баатрууд хүүхдүүдийн уйлсан учрыг олж мэднэ. Хүүхдүүд үзэсгэлэнт эх орных нь байгаль сүйдэж байгаад санаа нь зовинон, аврал ирж уйлсан нь шидэт хүүхдүүдийн чихэнд хүрчээ. Эцэст нь гол дүрийн баатрууд хүүхдүүдтэй уулзаж байгаль дэлхийгээ өөрийн чадах хэмжээгээр хамгаалж, аав ээж, найз нөхөддөө бидэнд Ногоон ирээдүй хэрэгтэй гэж уриалснаар номын үйл явдал төгсөнө.

Зохиолчтой холбоотой номнууд (0)