Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Үржинханд.Э

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн, яруу найрагч Энхбаатарын Үржинханд “Өөртөө үнэнч үлдэнэ” нэртэй анхны шүлгийн түүвэр 2009 онд “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр 2011 онд “Хайр цацруулж...” яруу найргийн түүвэр 2013 онд тус тус гаргаж олны хүртээл болгожээ. Улмаар 2013 онд Монголын хүүхэд, залуучуудын Уран зохиолын дээжис номонд , Бээжинд хэвлэгдсэн “Монгол Улсын хүүхдийн шүлгийн сонгомол” номонд хүүхдийн шүлэг нь, ӨМӨЗО-оос эрхлэн гаргадаг Дэлхийн уран зохиол сэтгүүлд, “Шинэ мянганы яруу найраг” цоморлигт, мөн Монголын Зохиолчдын Эвлэлээс эрхлэн гаргадаг Монголын эмэгтэй зохиолч-II зэрэг томоохон ном, сэтгүүлүүдэд шүлэг, өгүүллэгүүд нь нийтлэгдсэн. 2014 онд “Зөндөө хайртай” нэртэй яруу найргийн цомгоо гаргаж, олон нийтэд хүргээд байна.

Зохиолчтой холбоотой номнууд (1)