Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Баярмаа.Э

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн. “Ган үзэгтэн” шагналт сэтгүүлч. МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, Америк монголын хамтарсан “Сантис” боловсролын төвийг орчуулагч мэргэжлээр, “Удирдлагын академ”- ийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус дүүргэж, МУБИС-д гадаад хэл заах арга зүйгээр магистрийн зэрэг хамгаалжээ. МҮОНТВ, TV9 телевизүүдийн хүүхдийн нэвтрүүлгийн “Цоглог”, “Мөрөөдлийн хөтөлбөр”ийн хөтлөгч,  “Silk road” студи,  “Fire Fly” продакшины хөтлөгч, редактор, ерөнхий редактороор тус тус ажиллаж байв.  2010 оноос хойш “Өрхийн үйлдвэрлэл” сэтгүүлийн орлогч эрхлэгчээр ажиллаж байна. Уран бүтээлийн  “Морин сүлд”, “Чамдаа би хайртай”, “Хэрсүү хайрын цэцэг”  зэрэг ном бүтээл туурвин, “Амжилтын төлөвлөгөө”, “Ухаалаг сонголт номыг англи хэлнээс, “Хайр”, “Анзаарч чадвал амьдрал сайхан” зэрэг номыг солонгос хэлнээс орчуулан хэвлүүлж уншигч олны хүртээл болгожээ.  

Зохиолчтой холбоотой номнууд (3)