Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Даваа.Ж

МУИС, ШУС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн профессор багш Жагдагийн Даваа нь 1957 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн.

Сургууль, курс төгссөн болон мэргэжил дээшлүүлсэн байдал

2010 онд Монголд “Сайн засаглал ба эмнэлгийн ажлтны ёсзүй” сургалт

2008 онд Монголд тэгш хамруулан сургах боловсролын чиглэлээр сургалтанд хамрагдсан.

2005 онд Монголд боловсролын менежментийн чиглэлээр сургалтанд хамрагдсан.

1996 онд Монгол, Германы хамтарсан сургалтын арга зүйн шинэчлэл сургалтанд хамрагдсан.

1996 онд  Москвад нийгмийн ажил, нийгмийн сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр сургалтанд хамрагдсан

1994, 1995 онд англи хэлний сургалтанд хамрагдсан.

1983 онд Москва ЗДС-д орос хэлийг гадаад хүнд заах курс төгссөн.

Хэдэн онд, хаана  магистр, доктор, шинжлэх ухааны докторын зэргийг ямар сэдвээр хамгаалсан

1994 онд ОХУ-ын Москва хотноо ЗДС-ийн аспирантурт суралцаж,  “ Орчин үеийн Монголын нөхцөлд ахлах ангийн сурагчдад иргэний байр суурь төлөвшүүлэх нь” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

Судалгааны ажлын чиглэл, бүтээл (бичиж нийтлүүлсэн нэг сэдэвт зохиол, ном товхимол, орчуулга, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл, удирдсан, хэрэгжүүлсэн төсөл,гэрээт ажил, батлуулсан патент, зохиогчийн эрх г.м.)

Нэг сэдэвт зохиол 1, их, дээд сургууль, коллежийн сургалтанд зориулан 15 гаруй ном, сурах бичиг, гарын авлага хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, илтгэл нийтийн хүртээл болгосон. Магистр, докторын ажил удирдаж хамгаалуулах, болон тэдэнд хичээл ордог.Монгол улсын “Хүүхэд хөгжүүлэх үндэсний үзэл баримтлал”, “Залуучуудын үндэсний хөтөлбөр”, “Хүүхдийн хамт олны хөгжил”, “Эцэг, эхийн сурган хүмүүжүүлэх боловсрол” хөтөлбөр  зэрэг үндэсний хэмжээний баримт бичиг боловсруулахад  болон  эдгээр үзэл баримтлал, хөтөлбөрийг  хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв.

Төсөл:

Боловсролын хүрээлэнгийн  “Боловсрол судлал” төсөл, Английн хүүхдийг ивээх сангийн “Нийгмийн ажилтан-сэтгэл зүйч” төсөлд оролцож,  хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. 2005 онд   “Боловсролын менежмент” төсөл, 2008 онд “Тэгш хамруулах боловсрол” 2009 онд “6 настай хүүхдийн сургалтын орчны мониторинг“ зэрэг төслүүдэд оролцон судалгаа шинжилгээний ажил хийж тайлан боловсруулахад оролцож байна. 2011-2012 онд “Их, дээд сургуулийн багшийн хөгжил” төслийн удирдагчаар ажилласан.

Томоохон бүтээлүүдийн нэр (хаана хэдэн онд хэвлэгдсэн)

Их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй УБ.,2012.

Дээд сургуулийн сургалтын технологи УБ.,2007,2013.(хамтын)

Боловсрол судлалын үндэс УБ., 1997,1999, 2009, 2010. (хамтын)

Сурган хүмүүжүүлэх зүй УБ., 2005, 2007., 2011.

Хүн болох үе шат УБ.,2008

Сурган хүмүүжүүлэх зүй (сурах бичиг) УБ.,2012

Нэгж хөтөлбөр хэрхэн боловсруулах вэ? УБ.,2007,2011

Практак сэтгэл судлал УБ.2004, 2008 (хамтын)

Мэргэжлийн болон сонгуульт ажил

1996 оноос одоог хүртэл МУИС, ШУТИС – ийн маристрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн.

1996–2000 онд Монгол улсын Боловсрол судлалаар  докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн.

МУБМИҮЗ-ийн шинжээч.

МУИС-ийн ШУС-ийн болон ШУТИС-ийн МС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн.

ЭМЯ-ны дэргэдэх “Эмнэлгийн ажилтны ёс зүй”-н хорооны гишүүн.

 

Зохиолчтой холбоотой номнууд (1)